ТӨСӨЛ ХҮЛЭЭЖ АВАХ ТУХАЙ

 

           ЗОРИЛГО:

 

Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих байнгын ажлын байртай болгох, бизнесийн эхлэл санаачилгаа хэрэгжүүлэхэд дэмжлэг болгох, ажил хөдөлмөр хийж туршлагажих, орлого олоход дэмжлэг үзүүлэхэд оршино.

 

ХАМРАХ ХҮРЭЭ: 

 

Төслийн сонгон шалгаруулалт нь “ЗАЛУУЧУУДЫН  ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, ГАРААНЫ БИЗНЕСИЙГ  ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР”-ийн 3.1.2 дахь заалтыг үндэслэн хэрэгжих ба төслийн сонгон шалгаруулалтад Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгэгдэж төслийн сонгон шалгаруулалтанд бизнесийн үйл ажиллагааны төлөвлөгөөний саналаа  өгсөн тухайн орон нутагт оршин суугаа 15-24 хүртэлх насны мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгчид ганцаараа болон бүлгийн зохион байгуулалтанд орж хамрагдана. /нэг бүлэг 5-аас ихгүй гишүүнтэй байна./

 

 

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

 

Ø  Бүлгийн гишүүд нь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг суралцаж төгссөн байх

Ø  Сонгинохайрхан дүүргийн ажилгүй иргэн байх

Ø  Ирүүлсэн төслийн санал бусдаас ялгарах шинэ санал санаачилга гаргасан байх /энэ нь давуу тал болно/.

Ø  Хувиараа өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг бол давуу тал болно.

 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

 

Ø  Төгсөгч болон бүлгийн гишүүдийн хүсэлт, иргэний үнэмлэхний хуулбар

Ø  Хорооны Засаг даргын тодорхойлолт

Ø  Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын тодорхойлолт

Ø  Төгссөн мэргэжлийн диплом, гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар

Ø  Үйлдвэрлэл, аж ахуй эрхлэх болон хэрэгжих үндэслэлтэй бизнесийн төсөл, үр ашиг, орлого нэмэгдүүлэх тооцоо судалгаа, үйл ажиллагааны төлөвлөгөөтэй байх

Ø  Төслийг нөхөрлөл, хоршоо, бүлгийн зохион байгуулалтаар хэрэгжүүлэх бол гишүүд, оролцогчдын үүрэг хариуцлага, хэрэгжүүлэх ажлын чиглэлийг бичгээр тодорхойлсон байх.

 

ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ:

 

Ø  Ирүүлсэн төслийг томилогдсон ажлын хэсэг ажлын 5 хоногийн дотор багтаан сонгон шалгаруулна

Ø  Төслийн сонгон шалгаруулалтын дүн мэдээг иргэдэд самбараар нээлттэй мэдээлэх

Ø  Төсөл  ирүүлсэн хөдөлмөр эрхлэгч залуучууд, бүлгийн төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг бэлтгэх ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах

Ø  Техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээ 10 хүртэлх сая төгрөг байна /нэг төгсөгчид 3 хүртэл сая/.

 

МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ХУГАЦАА:

 

2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08.00 цагаас 2017 оны  05 дугаар сарын 15-ны өдрийн 17.00 цаг хүртэл хүлээн авна. 

УТАС:  94442617, 86570017

ХАЯГ: Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо ХМК-ийн зүүн талд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн байр 203 тоот

e-mail хаяг:   Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд