Сонгинохайрхан дүүргийн сүрьеэний тархалт өндөр хороодын удирдлагууд болон өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга, бусад албаны хүмүүст сүрьеэ өвчний талаарх ерөнхий ойлголт, сүрьеэний өвчлөлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, сүрьеэ өвчнийг бууруулахад төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх уулзалт боллоо.

  

     Уулзалтанд Засаг даргын орлогч, Нийгмийн салбарын төслүүдийн удирдагч Л.Оргил, Өрхийн амьжиргааг дэмжиж, сүрьеэ өвчлөлийг бууруулах төслийн менежер Ж.Номин-Эрдэнэ, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Эмч н.Даваасүрэн, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгийн зохицуулагч  н.Туяа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дотоод хяналтын газрын мэргэжилтэн н.Энхжаргал, н.Алтантогос, дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Оюунбилэг, Нийгмийн хөгжлийн хэлтсийн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн Т.Баярмаа нар оролцлоо. Мөн 2, 26 дугаар хороодоос сонгогдсон дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, 2, 7, 25, 26 дугаар хороодын Засаг дарга нар, 2, 7, 25, 26 дугаар хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга нар оролцож сүрьеэ өвчлөлийг бууруулахад цаашид хийх ажлын талаар санал солилцлоо.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд