Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн Төв 2017 оны 05 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд хүүхдийн өвчний цогц мэдлэгийн шинэчилсэн сургалтыг зохион байгуулж, Өрхийн Эрүүл Мэндийн Төвийн 11 эмчийг хамрууллаа.

 Хүүхдийн өвчний цогц мэдлэгийн сургалтыг дүүргийн Эрүүл мэндийн Төвийн Өрхийн менежер, хүүхдийн өвчний цогц мэдлэгийн сургагч багш С.Буямаа, СХД-ийн Эрүүл Мэндийн Төвийн Хүүхдийн тусламж үйлчилгээ хариуцсан зохицуулагч, хүүхдийн өвчний цогц менежментийн сургагч багш Ц.Бүтэмж нар удирдан явуулж, “Astellas фарм”-ын төлөөлөгч Ц.Баттөгс хүүхдийн өвчний цогц мэдлэгийн үүсгэгчийн эсрэг эмчилгээний талаар эмч нарт мэдлэг олголоо.

             Сургалтын үр дүнд өрхийн эмч нар хүүхдийн өвчний цогц мэдлэгээр 0-5 насны хүүхдийг ангилан үнэлж, шаардлагатай эмчилгээг тогтоон эмчилж, давтан үзлэг, эхэд хэрхэн зөвлөгөө өгөх талаар онолын мэдлэг болон амбулаторит хүүхэд үзэн дадлагаа сайжруулсан юм. Сургалтад хамрагдсан өрхийн эмч нараас сургалтын өмнөх болон дараах мэдлэг шалгах сорил авахад 14%-иар өссөн үзүүлэлттэй байлаа.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд