Сонгинохайрхан дүүрэг үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд Сонгинохайрхан эрүүл мэндийн төв П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран “Сонгинохайрхан 25 жил – Эрүүл мэндийн өдөрлөг” зохион байгуулна.

Өдөрлөг энэ сарын 16-нд буюу ирэх бямба гарагт “Соёмбо” кино театрын гадаа талбайд 10:00-16:00 цагийн хооронд болох юм. Энэ үеэр зүрх судас, зүрхний шигдээсийн үзлэг, мэдрэл, мэдрэлийн мэс заслын үзлэг чих хамар хоолойн эмчийн үзлэг, нүдний эмчийн үзлэг, эрүүл мэндийн зөвлөгөө, эрүүл зөв хооллолтын зөвлөгөө, цусан дахь сахар, артерийн даралт үзэх зэрэг тусламж үйлчилгээнүүдийг үзүүлэх юм.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд