Олон улсын залуучуудын хөгжлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан залуучуудын идэвхи, оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд тулгамдаж буй асуудлыг залуучуудын санал санаачлагаар хэрхэн шийдвэрлэх талаар хамтдаа хэлэлцэх, түүнчлэн залуучуудын нэг цэгийн үйлчилгээ болох “Залуучуудын хөгжлийн төв”-ийг сурталчлан таниулах, Залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ-н хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор ирэх хагассайн өдөр буюу 8-р сарын 24-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өдөрлөг зохион байгуулах гэж байна.

Залуучууд та бүхэн өдөрлөгт хүрэлцэн ирсэнээр цагийн болно байнгын ажлын байрны мэдээлэл, “Start Up” буюу гарааны бизнесийн талаарх мэдээлэл, хууль зүйн болон сэтгэл зүйн туслалцаа дэмжлэг авч, сонирхлын дагуу үнэ төлбөргүй клуб, бүлэгт хамрагдах боломжтой.

                Өдөрлөгт Нийслэлийн 9 дүүргийн Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагааны танилцуулга болох юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 80027744, 99108270

Фэйсбүүк хаяг: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Zaluukhun.mn

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд