Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь тус хэлтсийн архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа нийт 5886 /давхардсан тоогоор/ аж ахуй нэгж байгууллагын 1995-2005 онуудын шимтгэл төлөлтийн сар, улирлын тайлан болох /НД-7, НД-8/, 527 ширхэг хадгаламжийн нэгжийг цахимжуулан бүртгэх ажлыг амжилттай дуусгалаа.
Ингэснээр иргэд даатгуулагчдын шимтгэл төлөлтийн тооцооны лавлагааг хадгаламжийн нэгжээс шүүн 7-14 хоногт багтаан гаргаж өгдөг байсан бол 1-2 хоногт гаргаж өгдөг болсноор даатгуулагч, иргэдэд богино хугацаанд, чирэгдэлгүй, хөнгөн шуурхай үйлчлэх таатай боломж бүрдэж байна.
Цаашид бид даатгуулагч тус бүрийн цалингийн мэдээллийг цахимжуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.