УИХ-ын гишүүн, Уул, уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тойргийнхоо Баянхошуу бүсэд “Сонгинохайрхан Оюунлаг Ирээдүй” хүүхэд хөгжлийн төв нээлээ.
Уг төв дотроо хүүхдийн номын сан, мэдээлэл технологийн төв, шүдний эмнэлэг болон зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд зориулагдсан оёдлын цехтэй аж.
“Сонгинохайрхан Оюунлаг Ирээдүй” ТББ-тай хамтран байгуулсан хүүхэд хөгжлийн төвөөр дүүргийн хүүхэд багачууд үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой. Номын сангаар үйлчлүүлэх хүүхдүүд тав тухтай орчин ном уншихаас гадна англи, япон хэл, компьютерийн болон шатар, зураг сийлбэрийн сургалтанд үнэгүй хамрагдаж, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх боломж нээгдэж байна. Мөн шүдний төвөөр хүүхэд багачуудаас гадна ахмад настанууд үнэ төлбөргүй үзлэг эмчилгээнд хамрагдах боломж бүрдаж байна.
Түүнчлэн хүүхдээ хараад гэртээ суудаг, тодорхой эрхэлсэн ажил мэргэжилгүй болон өрх толгойлсон эмэгтэйчүүдэд зориулсан оёдлын сургалтыг явуулж, цаашлаад энэ чиглэлийн бизнес эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор оёдлын цехийг байгуулжээ. Оёдлын цех нь сургалт явуулахаас гадна ажлын хувцас хэрэглэл үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх юм.