Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Ардын жүжигчин Д.Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах” анхан шатны уралдааныг 76-р сургуульд амжилттай зохион байгууллаа.
Уралдаанд ерөнхий боловсролын 7 сургуулийн 560 хүүхэд оролцож
1-р байранд 62 дугаар сургууль,
2-р байранд 65-р сургууль,
3-р байранд Ирээдүй цогцолбор сургууль,
Тусгай байранд 76-р сургуулиуд,
“Шилдэг Удирдагч багш”-аар 65-р сургуулийн багш П.Наранцэцэг,
“Шилдэг Аронжировщик багш”-аар Ирээдүй цогцолбор сургуулийн багш В.Энхжаргал, Б.Батбаатар нар тус тус шалгарч нийслэлийн уралдаанд оролцох эрхээ авлаа.
Уралдааныг Нийслэлийн Соёл урлагийн газрын Соёлын хэлтсийн дарга М.Мөнхсайхан, УДБЭТ-ын ерөнхий найруулагч Г.Эрдэнэбаатар, ЦДБЭЧ-ийн хор мистр А.Ариунжаргал нар шүүж, шагналыг СХД-ийн Засаг даргын орлогч Д.Ундармаа гардууллаа.