Ажлын хэсэг байгуулах тухай

 

2016  оны 08 сарын 26 өдөр                                 Дугаар А / 327

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсгийг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

            1. Дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын эзэмшил газарт болон байгууллага орчны нийтийн эзэмшлийн газарт ургасан лууль, шарилж бусад хөл газрын ургамлыг устгах ажлыг зохион байгуулсугай. 

 

            2. Дээрх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай. Үүнд: 

 

            Ажлын хэсгийн

 

            дарга:             О.Ганбаатар                        Хот, нийтийн аж ахуй, тохижилтын  асуудал хариуцсан орлогч

 

            Гишүүд:         Т.Сүхбаатар                         Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга

 

                                    Б.Оюунбилэг                        Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга

 

                                    Б.Нацагдорж                        Худалдаа үйлчилгээний хэлтсийндаргын түр орлон гүйцэтгэгч

 

                                    Г.Ганхүү                                Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга

 

                                    Б.Баярмагнай                     Хөдөлмөрийн хэлтсийн дарга

 

 

 

            Нарийн бичгийн

 

            дарга:             Д.Хандбадам                       Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн   мэргэжилтэн

 

 

 

            3. Лууль шарилж бусад хөл газрын ургамлыг устгах ажлыг зохион байгуулах ажлын удирдамжийг хавсралтаар баталсугай.

 

        4. Орчноо цэцэрлэгжүүлэх, лууль шарилж бусад хөл газрын ургамлыг устгах ажлыг хийгээгүй аж ахуйн нэгж байгууллагад хариуцлага тооцож ажиллахыг дүүргийн Мэргжлийн хяналтын хэлтэс /Г.Ганхүү/, Худалдаа үйлчилгээний хэлтэс /Б.Нацагдорж/, хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

 

 

 

            5. Лууль шарилж бусад хөл газрын ургамлыг устгах ажлыг зохион байгуулах ажлын тайлан мэдээг жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны дотор багтаан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц тохижилтын хэлтэст ирүүлэхийг хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын гүйцэтгэх захирлууд, хороодын Засаг дарга нарт тус тус даалгасугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                         Ж.САНДАГСҮРЭН

 

 

Сонгинохайрхан дүүргийн  Засаг даргын

 

2016 оны ......дугаар сарын .....-ны өдрийн

 

 .................. дугаар захирамжийн  хавсралт

 

 

 ЛУУЛЬ, ШАРИЛЖ БУСАД ХӨЛ ГАЗРЫН УРГАМЛЫГ УСТГАХ

АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН УДИРДАМЖ

 

 

 

            Зорилго: Дүүргийн нутаг дэвсгэрт “Хог хаягдлын тухай” хуулийн хэрэгжилтийг хангуулж, хүн амын эрүүл мэндэд үзүүлэх хортой нөлөөллийг арилгах, лууль, шарилж бусад хөл газрын ургамлыг устгаж, тархалтын хүрээг хязгаарлан цаашид ургах нөхцлийг зогсооход удирдамжийн зорилго оршино.

 

 

 

            Хамрах хүрээ: Дүүргийн нутаг дэвгэрийн нийтийн эзэмшлийн бүх гудамж талбай, аж ахуйн нэгж байгууллагын хүрээнд энэхүү ажил явагдах ба дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд бүгд удирдамжийн дагуу хамрагдан ажиллана.

 

 

 

            Хэрэгжих хугацаа:  Жил бүрийн 05 дугаар сарын 01-нээс 09 дүгээр сарын 10 хүртэл

 

 

 

            Зохион байгуулагч: Дүүргийн Засаг даргын Тамгын газар

 

 

 

            Үндсэн чиглэл:

 

Хийх ажил

Хариуцах байгууллага

1

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон байгууллага, аж ахуйн нэгжид хариуцуулсан 50м хүртэлх талбай, СӨХ-ны эзэмшлийн газар

Дүүргийн ЗДТГ

МХХ

СӨХ-ны салбар зөвлөл

2

Дүүргийн харъяа хэлтсүүдийн өөрийн эзэмшлийн газар болон орчны 50м хүртэлх талбай

ЗХХ, НХХ

3

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн доторх болон орчны 50м газар

НХХ

4

Гэр хорооллын хашаа, нийтийн эзэмшлийн гудамж, талбай, гуу жалга

Хороод, Хөдөлмөрийн хэлтэс, хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд

 

 

 

            Хяналт:

 

 

 

ü  Ажлын хэсгийн бүрэлдэхүүн жил бүрийн 5-9 дүгээр сарын хугацаанд шарилж, лууль, хөр газрын ургамлын устгалыг дүүргийн хэмжээнд зохон байгуулж хяналт тавина.

 

ü  Мэргэжлийн хяналтын хэлтэс, худалдаа үйлчилгээний хэлтэстэй хамтран дүүргийн нутаг дэвсгэрийн хүрээнд хийгдэж байгаа ажлыг эрчимжүүлэх, байгууллага, аж ахуйн нэгжид хяналт тавьж, хариуцлага тооцож ажиллана.

 

Мэдээ тайлан ирүүлэх 

Удирдамжинд заагдсан байгууллага бүр хийж гүйцэтгэсэн ажлын талаар харьцуулсан фото зураг бүхий илтгэх хуудсыг цэвэрлэгээний мэдээний үндсэн маягтын хамт  ДБТХ-т цаасаар болон цахимаар ирүүлнэ. 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд