Худалдаа, үйлчилгээг зохицуулах

зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай 

2016  оны 09 сарын 05 өдөр                                 Дугаар А / 340

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 07 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нийслэлийн Худалдаа, үйлчилгээний нийтлэг журмын дагуу дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах “Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсугай. 

2. “Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл”-ийг удирдлагаар хангаж ажиллахыг дүүргийн Засаг даргын Хот, нийтийн аж ахуй, тохижилтын ажил хариуцсан орлогч /О.Ганбаатар/-д даалгасугай. 

3.Энэхүү захирамж гарсантай холбогдуулж дүүргийн Засаг даргын 2016 оны А/95 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтыг хүчингүйд тооцсугай.  

 

ЗАСАГ ДАРГА                         Ж.САНДАГСҮРЭН 

Сонгинохайрхан дүүргийн  Засаг даргын

2016 оны ......дугаар сарын .....-ны өдрийн

 .................. дугаар захирамжийн  хавсралт

 “ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ”-ИЙН БҮРЭЛДЭХҮҮН 

Худалдаа, үйлчилгээг Зохицуулах зөвлөлийн дарга:                                 Засаг даргын орлогч 

Гишүүд:   Өмч, газрын харилцааны албаны  дарга

Дэд, бүтэц, тохижилтын хэлтсийн  дарга         

Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга                  

Тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн хэлтсийн дарга нар

Замын цагдаагийн тасгийн дарга

Нарийн бичгийн дарга:          Худалдаа, үйлчилгээний хэлтсийн   дарга

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд