Газар эзэмших эрх олгох тухай

2016  оны 09 сарын 05 өдөр                                 Дугаар А / 341   

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол улсын Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 28 дугаар зүйлийн 28.1.2, 33 дугаарзүйлийн 33.1.1 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Тус дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зээлийн 14 дүгээр гудамжинд зөөврийн усан сангийн зориулалтаар 161 м2газрыг 15 жилийн хугацаатай дүүргийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлэх эрх олгосугай. 

2. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Өмч, газрын харилцааны алба /Г.Баярсайхан/-д даалгасугай.  

 

 

ЗАСАГ ДАРГА                              Ж.САНДАГСҮРЭН

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд