Байгууллагын нэр: “Канаан ланд” ХХК

Үйл ажиллагаа: Эко савангийн үйлдвэр

Бүтээгдэхүүн: 13 нэр төрлийн органик ахуйн болон гоо сайхны бүтээгдэхүүн

Хаяг байршил: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 10-р хороо ОҮ-14

Утас\факс: +976-99857950, 80077950

Facebook: Монгол Савангийн Үйлдвэр

Канаан ланд ХХК нь 2016 оноос байгаль орчинд ээлтэй, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй Монгол Эко савангийн үйлдвэр “ЭМҮЖИН” брэндийг үүсгэн байгуулаад ажиллаж байгаа билээ.

Өдгөө хэрэглэгчдийн таашаалд нийцсэн 13 нэр төрлийн органик ахуйн болон гоо сайхны бүтээгдэхүүнийг эх орныхоо түүхий эд хонины өөх тосоор, гар болон механик ажиллагаагаар бэлтгэн, байгальд ээлтэй үйлдвэрлэлийг зах зээлд нэвтрүүлээд байна.

“ЭМҮЖИН” брэнд бүтээгдэхүүний гол давуу тал нь 100 хувь байгалийн гаралтай, хүний биед хэрэгцээтэй амин дэмээр баялаг, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх химийн хорт бодис агуулаагүйгээрээ онцлог юм.

Учир нь Монгол орны хөрсөнд ургасан 30 гаруй төрлийн өвс ургамлаар хооллож идээшилж бэлчсэн малын өөх тосонд хүний биед шаардлагатай А, С, Д, К аминдэм ихээр агуулагдаж байдаг байна. Эдгээр амин дэмүүдийг хүний биед гаднаас нь нөхөж өгч чийгшүүлж, тэжээл өгдгөөрөө Эмүжин брэнд онцлог.

Цаашдаа үйлдвэрлэлээ улам тэлж Монголчуудынхаа эрүүл мэндэд  зохистой хувь нэмэр оруулан, бараа бүтээгдэхүүнийхээ чанар, сав баглаа боодлыг сайжруулан дэлхийн зах зээлд Монгол Брэндийг гаргах зорилготой ажиллаж байна.

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд