Ахуйн шавьж, мэрэгч устгах, ариутгал халдваргүйтгэл хийх тухай

2014 оны 01 сарын 15 өдөр                      Дугаар А/9

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “а”, 29.1.5-ын “в”, “е” дэх заалт,    29.2 дахь хэсэг, Ариун цэврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 
  1. Дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай аж ахуйн нэгж, байгууллага, сургууль, цэцэрлэг, орон сууцны айл өрх, орц, подвал, хогийн бункер, гэр хорооллын айл өрхүүдийн бие засах газар, муу усны цооног, бохирын нүх, хогийн цэгт хортон мэрэгч, шавьж ялаа, авгалдайг устгах болон ариутгал халдваргүйтгэл хийх бэлтгэл ажлыг хангуулж 4, 9 дүгээр саруудад нэгдсэн журмаар зохион байгуулахыг хороодын Засаг дарга нарт үүрэг болгосугай.
  2. Хороодод шавьж, мэрэгч устгал, ариутгал халдваргүйтгэл хийх  хуваарийг хавсралтаар баталсугай. 
  3. Ариутгал халдваргүйтгэлийн чиглэлээр хамтран ажиллах хүсэлт ирүүлсэн “Хунт хайрхан”, “Сайн түшиг”, “Цасны хачир”, “Ариун орчин” ХХКомпаниудтай гурвалсан гэрээ хийж, стандарын шаардлага хангасан хор, бодисоор үйлчлэхэд хяналт тавьж ажиллахыг Дэд бүтэц, тохижилтын хэлтэс /Т.Сүхбаатар/-т даалгасугай.

 

  ЗАСАГ ДАРГА                                           М.ЧИНБОЛД

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

___ оны ___сарын __-ний өдрийн

     ___ -р захирамжийн  хавсралт

ХОРООДОД  АРИУТГАЛ  ХАЛДВАРГҮЙТГЭЛ  ХИЙХ  ХУВААРЬ

  1. “Хунт хайрхан” ХХК            4, 6, 12, 15, 16, 17, 20, 25, 29, 32 дугаар хороодын нутаг дэвсгэрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд        
  1. “Сайн түшиг” ХХК               8, 9, 18, 22, 23, 24, 28, 31 дүгээр хороодын нутаг дэвсгэрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд
  1. “Цасны хачир” ХХК            1, 2, 3, 10, 19, 26, 27 дугаар хороодын нутаг дэвсгэрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд
  1. “Ариун орчин” ХХК             5, 7, 11, 13, 14, 21, 30 дугаар хороодын нутаг дэвсгэрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд

Захирамж

 

<< < 1 > >>