Ахмад настнуудад  хүндэтгэл үзүүлэх тухай

2014 оны 01 сарын 20 өдөр                       Дугаар А/10

Монгол  Улсын  Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Монгол улсын  ахмад настан, түүнд  үзүүлэх  хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Арван долдугаар жарны ялгуусан  хэмээх модон морь жилийн сар шинийн баярыг тохиолдуулан дүүргийн ерээс дээш насны  ахмад  настнуудад хүндэтгэл  үзүүлэхэд шаардагдах зардлын төсвийг нэгдүгээр, байгууллаггүй ахмадуудыг хүлээж авахад зориулж хороодод олгох зардлын төсвийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэхэд шаардагдах 9.600.000 /есөн сая зургаан зуун мянган/ төгрөгийг дүүргийн Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газрын хөрөнгө оруулалт бусад сан хариуцсан нягтлан бодогч                              /Г.Отгонбаяр/-д   зөвшөөрсүгэй.

3. Ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх уламжлалт арга хэмжээг байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулж, ажлын үр дүн, төсвийн гүйцэтгэлийг 2014 оны 02 дугаар сард  Засаг даргын зөвлөлийн хуралд  танилцуулж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /С.Мөнхчулуун/, Ахмадын  хороо /Ш.Сандуйжав/  нарт тус тус үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                          М. ЧИНБОЛД

Захирамж

 

<< < 1 > >>