Эрчим хүчний хэмнэлттэй зуухны   тооллого явуулах тухай

2014 оны 01 сарын 20 өдөр                       Дугаар А/13

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 9.1.1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхий сайд, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарын эрчим хүчний хэмнэлттэй зуухны бүртгэл, тооллогыг явуулах тухай үүрэг даалгаварыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэгдсэн эрчим хүчний хэмнэлттэй зуухны түгээлтэнд үнэлэлт, дүгнэлт өгөх тооллогыг 2014 оны 1 дүгээр сарын 20-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд явуулахыг дүүргийн  гэр хороолол бүхий хороодын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

2. Захирамжийн хэрэгжилтийг хангаж дүн мэдээг 2014 оны 1 дүгээр сарын  30-ны дотор Нийслэлийн Засаг даргын экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч /Т.Бат-эрдэнэ/-д хүргүүлэхийг дүүргийн Засаг даргын дэд бүтэц тохижилтын асуудал хариуцсан орлогч /Ц.Төрхүү/-д үүрэг болгосугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                    М.ЧИНБОЛД

Захирамж

 

<< < 1 > >>