Мал эмнэлэг үржлийн нэгжүүдийн хамтран ажиллах гэрээг дүгнэх тухай

2014 оны 01 сарын 27 өдөр                  Дугаар А/14

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 44 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 
  1. Дүүргийн нутаг дэвсгэрт мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байгаа                     “Буян-Хөхий” ХХКомпани, “Бамбуу” ХХКомпани, “Рэз” ХХКомпаниудын үйл ажиллагааг дүгнэх дүүргийн Засаг даргатай байгуулсан гэрээний хэрэгжилтийг шалгаж үр дүнд үнэлгээ өгөх ажлын хэсгийг хавсралтаар баталсугай.
  2. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгах, дүгнэлт гарган танилцуулж ажиллахыг  Ажлын хэсэг /Г.Ууганбаяр/-т  даалгасугай.

 

                      ЗАСАГ ДАРГА                                  М.ЧИНБОЛД

Захирамж

 

<< < 1 > >>