Хяналт шалгалт зохион байгуулах тухай

2014 оны 01 сарын 27 өдөр                    А/15

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “а” заалт, 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 198 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 
  1. Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор “Драгон” автовокзалын өмнөх талбайд үүсч буй хууль бус үйл ажиллагааг зогсоох, гар дээрхи худалдаа наймааг цэгцлэх, ан амьтны гаралтай нууц худалдааг илрүүлэх, таслан зогсоох, хот хоорондын тээврийн үйлчилгээний эмх журмыг сахиулах, олон нийтийг хамарсан үйлчилгээний газруудад дэг журам тогтоох  хяналт шалгалтын ажлыг 2014 оны                01 дүгээр сарын 27-ноос 05 дугаар сарын 01-ний хооронд зохион байгуулсугай.
  1. Хяналт шалгалтыг явуулах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

Ажлын хэсгийн дарга:                               Засаг даргын дэд бүтэц, нийтийн аж   ахуйн асуудал хариуцсан орлогч Ц.Төрхүү

Нарийн бичгийн дарга:                             Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга   Г.Ууганбаяр

Гишүүд:                                                         Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга   С.Ганболд  
                                                                        Цагдаагийн 3 дугаар хэлтсийн дарга  О.Болдсайхан
                                                                        Замын цагдаагийн тасгийн дарга       С.Жавхлантбаатар
                                                                        Онцгой байдлын хэлтсийн Урьдчилан   сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн    Ц.Хүрэлбаатар

  1. Захирамжийн хэрэгжилтийн хангаж илэрсэн зөрчлийг арилгах дүгнэлт гаргаж танилцуулахыг  Ажлын хэсэг /Ц.Төрхүү/-т  даалгасугай.

 

     ЗАСАГ ДАРГА                                     М.ЧИНБОЛД

Захирамж

 

<< < 1 > >>