Биеийн тамир, спортын өдөрлөг зохион байгуулах тухай

2014 оны 01 сарын 27 өдөр                      Дугаар А/16

            Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.”Өвлийн олимп 2014” биеийн тамир, спортын өвлийн үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, арга хэмжээний удирдамжийг хоёрдугаар, үйл ажиллагаанд зарцуулагдах төсвийг гуравдугаар, ажлын хэсгийн ажил үүргийн хуваарийг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

            2.Үйл ажиллагаанд зарцуулагдах  2.414.000 /хоёр сая дөрвөн зуун арван дөрвөн мянган/ төгрөгийг дүүргийн Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газрын хөрөнгө оруулалт бусад сан хариуцсан нягтлан бодогч  /Г.Отгонбаяр/-д зөвшөөрсүгэй.

            3.”Өвлийн олимп 2014” арга хэмжээнд дүүргийн Засаг даргын дэргэдэх бүх хэлтэс, албад, хороодыг бүрэн хамруулахыг ажлын хэсэг /Н.Ганаа/-т,  биеийн тамир, спортын арга хэмжээг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган, зохион байгуулалтын өндөр түвшинд явуулахыг дүүргийн Биеийн Тамир Спорт хороо /Ц.Ганхүү/-нд тус тус  үүрэг болгосугай.    

 

   ЗАСАГ ДАРГА                                           М.ЧИНБОЛД

Захирамж

 

<< < 1 > >>