Ахмадуудад хүндэтгэл үзүүлэх тухай

2014 оны 01 сарын 27 өдөр                    Дугаар А/16

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж , түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Билгийн тооллын 17 дугаар жарны хөх морин жил, Монголын уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан дүүргийн  ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх, хүлээн авах байрны  зардлыг хавсралтаар баталсугай.

2. Байрны түрээсийн зардалд зарцуулагдах 1.320.000 /нэг сая гурван зуун хорин мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газрын хөрөнгө оруулалт бусад сан хариуцсан нягтлан бодогч /Г.Отгонбаяр/-д зөвшөөрсүгэй.

3. Хүндэтгэл үзүүлэх  арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулахыг Засаг даргын нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч /Н.Ганаа/-д үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                  М.ЧИНБОЛД

Захирамж

 

<< < 1 > >>