Бэлэн байдлыг хангуулах, ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүр томилох тухай

2014 оны 01 сарын 28 өдөр                    Дугаар А/17

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн  26 дугаар зүйлийн 26.1.1 дэх заалт, Сангийн сайдын 2012 оны                    239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны               44 дүгээр тогтоолыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Сар шинийн  баярын өдрүүдэд ажиллах ерөнхий эргүүл, жижүүрийг 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 09:00 цагаас  2014 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 21:00 цаг хүртэл томилон ажиллуулсугай.

2. Ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүр ажиллуулах хуваарийг нэгдүгээр, шатахуун, унааны зардлын тооцоог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

3. Дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн аюулт үзэгдэл, үйлдвэрлэлийн осол, хүн малын гоц халдварт өвчин, гэмт хэрэг зөрчил гарсан тохиолдолд дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 93127990 дугаарын утсанд /24 цагаар/ холбогдон мэдээ мэдээлэл солилцох, холбогдох байгууллага, хэлтэс, албад, хороодын Засаг дарга нартай байнгын холбоотой ажиллахыг ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүрүүдэд, гамшгийн нөхцөл байдал үүссэн үед хүн хүч, техник, холбооны хэрэгслэлийн дайчилгаа явуулан ажиллах бэлтгэл бэлэн байдлыг хангахыг Онцгой байдлын хэлтэс /онцгой байдлын хошууч А.Алтансүх/, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс /цагдаагийн хурандаа Б.Батсуурь, цагдаагийн хурандаа Т.Бакыт/, Замын цагдаагийн тасаг /хошууч С.Жавхлантбаатар/, Мэргэжлийн хяналтын хэлтэс /С.Ганболд/, Эрүүл мэндийн нэгдэл /Ш.Хажидмаа/ нарт тус тус даалгасугай.

4. Төв болон орон нутгийн чанартай авто зам, даваа хаагдсан, халтиргаа гулгаа үүссэн, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон үүний улмаас ард иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирхаар нөхцөл байдал үүссэн нөхцөлд цаг алдалгүй шуурхай ажиллах техник хэрэгсэл, автомашин, хүн хүчний бэлэн байдлыг хангаж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс / онцгой байдлын хошууч А.Алтансүх/-т, Тохижилт цэвэрлэгээ, үйлчилгээ Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар /Д.Мөнхцэцэг/-т  тус тус  үүрэг болгосугай.

5. Дулааны инженерийн шугам сүлжээ, цахилгаан эрчим хүчинд доголдол үүссэн нөхцөлд ажиллах аваарын болон шуурхай ажлын хэсэг /бүлгүүдийн/ хүн хүч, техник хэрэгслийг тодотгон томилгоожуулан ажиллахыг Онцгой байдлын хэлтэс /онцгой байдлын хошууч  А.Алтансүх /-т үүрэг болгосугай.

6. Сар шинийн баяраар хороо, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн инженерийн шугам сүлжээ, эрчим хүч цахилгаан, дулаан, ундны усны үйлчилгээнд тасалдал гаргахгүй байх, үйлчилгээний газруудын батлагдсан хуваарийг мөрдүүлж ажиллах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Дэд бүтэц, тохижилтын хэлтэс /Т.Сүхбаатар/-т, Худалдаа үйлчилгээний хэлтэс /Г.Ууганбаяр/-т, “Сонгинохайрхан” Хэрэглэгчдэд үйлчлэх төв /Г.Эрхэмбаяр/-д тус тус үүрэг болгосугай.

7. Баярын өдрүүдэд байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хариуцлагатай эргүүл, жижүүр томилон ажиллуулахыг хороодын Засаг дарга нар, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад үүрэг болгосугай.

8. Хариуцлагатай эргүүл, жижүүрийн ажиллах бүрэлдэхүүний шатахуун, унааны зардал 259.200 /хоёр зуун тавин есөн мянга хоёр зуун/ төгрөгийг Тамгын газрын төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар /С.Мөнхчулуун/-т зөвшөөрсүгэй.

9. Захирамжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулж ажиллахыг Засаг даргын хот байгуулалт, тохижилтын асуудал хариуцсан орлогч /Б.Батдорж/-д, мэдээ мэдээллийг нэгтгэж танилцуулахыг Захиргаа, хуулийн хэлтэс /А.Пүрэвсүрэн/-т тус тус  үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                      М.ЧИНБОЛД

Захирамж

 

<< < 1 > >>