Зардал гаргах тухай

2014 оны 01 сарын 29 өдөр                      Дугаар А/20

 Монгол Улсын  Засаг  захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг,  Сангийн сайдын 2012 оны               239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2006 оны              44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Тус дүүргийн  Засаг даргын 2013 оны эдийн засаг, нийгмийн зорилтын биелэлт, 2014 оны эдийн засаг, нийгмийн зорилт, Засаг даргын даргын Тамгын газрын 2013 оны үйл ажиллагааны  биелэлтийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлан таниулах ажилд шаардагдах төсвийг хавсралтаар баталсугай.

2. Дээрх сурталчилгааны ажилд зарцуулагдах 18.000.000 /арван найман сая/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газрын хөрөнгө оруулалт бусад сан хариуцсан нягтлан бодогч /Г.Отгонбаяр/-д, хороодод түгээх ажилд шаардагдах шатахууны зардал 200.000 /хоёр зуун мянган/ төгрөгийг Тамгын газрын тээвэр шатахууны зардлаас гаргахыг Тамгын газар /С.Мөнхчулуун/-т тус тус  зөвшөөрсүгэй.

3. Захирамжийн хэрэгжилтийг хангаж олон нийтэд хүргэх ажлыг  шуурхай зохион байгуулж ажиллахыг Тамгын газар /С.Мөнхчулуун/-т даалгасугай.

 

        ЗАСАГ ДАРГА                                 М.ЧИНБОЛД

Захирамж

 

<< < 1 > >>