Хороодын үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлэх тухай

2014 оны 01 сарын 29 өдөр                    Дугаар А/21

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “л” заалт, 29.2 дахь хэсэг, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3.2 дахь заалт, Хөдөлмөрийн сайдын 2014 оны А/12 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 
  1. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, иргэнд хүрч ажиллах, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, хороодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтнүүдийг хороодод хуваарилан ажиллуулсугай.
  2.  Мэргэжилтнүүдийг томилох, хороодод хуваарилах, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар  /С.Мөнхчулуун/-т үүрэг болгосугай.
  3. Ажилтай орлоготой Монгол хүн хөтөлбөр, үндэсний дэд хөтөлбөрүүдийг хороодын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад сурталчлах ажлыг төрөл бүрийн хэлбэрээр зохион байгуулж, үр дүнг тооцож  танилцуулж ажиллахыг  хөдөлмөрийн хэлтэс  /Г.Гэрэлмаа/-т даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                                  М.ЧИНБОЛД

Захирамж

 

<< < 1 > >>