Ажлын хэсэг байгуулах тухай

2014 оны 02 сарын 06 өдөр                   Дугаар А/25

            Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн              11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалт, Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Дүүргийн 2014 оны Эдийн засаг, нийгмийн зорилтын 2.2.2 дахь заалтыг  хэрэгжүүлэх ажлын хүрээнд  ”Эрүүл хүн” хөтөлбөрийг боловсруулсугай.

2. Хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг хавсралтаар баталсугай.

            3. Хөтөлбөрийг 2014 оны 02 дугаар 15-ны дотор багтаан боловсруулж Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг ажлын хэсэг /Н.Ганаа/-т үүрэг болгосугай.

 

                           ЗАСАГ ДАРГА                                       М.ЧИНБОЛД

Захирамж

 

<< < 1 > >>