Өсвөрийн шатарчдын анхдугаар  тэмцээн зохион байгуулах тухай

2014 оны 02 сарын 06 өдөр                     Дугаар А/26

            Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. ”Өсвөрийн шатарчин 999” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн Засаг даргын нэрэмжит анхдугаар тэмцээнийг 2014 оны 2 дугаар сарын 15-наас 16-ны өдрүүдэд зохион байгуулсугай.

2. Тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг  нэгдүгээр, тэмцээний удирдамжийг хоёрдугаар, үйл ажиллагаанд шаардагдах төсвийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

            3. Үйл ажиллагаанд зарцуулагдах  1.687.000 /нэг сая зургаан зуун наян долоон мянган/ төгрөгийг дүүргийн Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газрын хөрөнгө оруулалт бусад сан хариуцсан нягтлан бодогч  /Г.Отгонбаяр/-д зөвшөөрсүгэй.

            4. Тэмцээнийг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган, зохион байгуулалтын өндөр түвшинд явуулахыг дүүргийн Биеийн Тамир Спортын хороо /Ц.Ганхүү/-нд  үүрэг болгосугай.

          

           ЗАСАГ ДАРГА                                М.ЧИНБОЛД

Захирамж

 

<< < 1 > >>