Иргэний зуслангийн газар  эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх, газар эзэмших эрхийн хугацаа сунгах тухай

2014 оны 02 сарын 14 өдөр                    Дугаар А/31

              Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх  хэсгийг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. 50 иргэний газар эзэмших эрх шилжүүлсэнийг нэгдүгээр хавсралтаар,                      2 иргэний  газар эзэмших эрхийн хугацааг сунгасныг   хоёрдугаар хавсралтаар,                   3 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ, зориулалт өөрчилж баталгаажуулсаныг гуравдугаар  хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэ захирамж гарсантай холбогдуулан Дүүргийн Засаг даргын  2004 оны 163 дугаар захирамжийн П.Төвсанаа, 2005 оны 299 дүгээр захирамжийн Я.Бямбабаяр,  2006 оны 364 дүгээр захирамжийн С.Бямбасүрэн, 2006 оны 380 дугаар захирамжийн М.Амарзаяа, Ц.Хартолгой, 2007 оны 113 дугаар захирамжийн С.Дуламрагчаа, 2007 оны 213 дугаар захирамжийн Ч.Түмэнжаргал, 2008 оны 51 дүгээр захирамжийн Д.Мажаасүрэн, 2008 оны 215 дугаар захирамжийн П.Амартүвшин, 2008 оны 331 дугаар захирамжийн Б.Ганболд, 2009 оны 394 дүгээр захирамжийн Д.Ганчимэг, 2010 оны 168 дугаар захирамжийн Б.Цэнгэл, Б.Цэцэгсайхан, 2010 оны 253 дугаар захирамжийн Х.Баттулга, Б.Мөнх-Оргил, Л.Эрдэнэчулуун, Ж.Баттөгс, Д.Энхбаяр, 2010 оны 466 дугаар захирамжийн Ц.Дарамбазар, 2011 оны 83 дугаар захирамжийн А.Орсоо, Б.Төгсгэрэл, Ч.Мөнхбат, М.Гантулга, 2011 оны 251 дүгээр захирамжийн Б.Цолмонжаргал, Х.Эрдэнэчимэг, М.Дүүдээ, 2011 оны 295 дугаар захирамжийн Ш.Түвшин, 2011 оны 449 дүгээр захирамжийн Д.Баттөгс, Д.Батдорж, М.Алтансүх, Т.Цогзолмаа, 2011 оны 450 дугаар захирамжийн Ц.Дуулим, 2012 оны 99 дүгээр захирамжийн Г.Баасанжав, 2012 оны 101 дугаар захирамжийн Ц.Батмөнх, Ц.Батжаргал, 2012 оны 166 дугаар захирамжийн Г.Баасанжав, 2012 оны 167 дугаар захирамжийн Д.Насанжаргал, Ж.Нарантуяа, 2012 оны 225 дугаар захирамжийн Ч.Дулам, Л.Буян, 2012 оны 258 дугаар захирамжийн Э.Анужин, Д.Мөнхбат, 2012 оны 330 дугаар захирамжийн Х.Чулуунбаатар,  2012 оны 372 дугаар захирамжийн М.Мандухай, 2013 оны 267 дугаар захирамжийн Н.Энхбат, Б.Дашням, 2013 оны 308 дугаар захирамжийн С.Цахиур, Ц.Наранбаатар,  2006 оны 380 дугаар захирамжийн Б.Баттулга   2013 оны 408 дугаар захирамжийн Д.Оюун-Эрдэнэ, М.Ууганбаяр, Д.Адьяа, нарт тус тус хамаарах заалтуудыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Газар эзэмших эрх нь баталгаажигдсан дээрхи иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, эрхийн актын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахыг дүүргийн Өмч, газрын харилцааны  алба /Э.Болорчулуун/-д даалгасугай.

 

                ЗАСАГ ДАРГА                                       М.ЧИНБОЛД

Захирамж

 

<< < 1 > >>