Газар эзэмших  эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх, хугацааг сунгах, талбайн хэмжээ, зориулалт,  байршил өөрчилөх тухай

2014 оны 02 сарын 14 өдөр                      Дугаар А/32

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх  хэсгийг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1. Хавсралтанд заагдсан нэр бүхий 11 аж ахуйн нэгж, 22 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлсэнийг нэгдүгээр хавсралтаар, 6 аж ахуйн нэгж, 3 иргэний  газар эзэмших эрхийн хугацааг сунгасныг  хоёрдугаар хавсралтаар,  9 аж ахуйн нэгж, 6   иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ, зориулалт өөрчилж баталгаажуулсаныг гуравдугаар  хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэ захирамж гарсантай холбогдуулан Дүүргийн Засаг даргын 2002 оны Б/54 дүгээр захирамжийн Нэмэх сан ХХК, 2006 оны 379 дүгээр захирамжийн Крузе интернэшнл ХХК, 2007 оны 160 дугаар захирамжийн Б.Ганцэцэг, 2007 оны 233 дугаар захирамжийн Хөгжил трейд ХХК, 2008 оны 51 дүгээр захирамжийн Монгол фүүд ХХК, 2008 оны 199 дүгээр захирамжийн Б.Золзаяа, 2008 оны 252 дугаар захирамжийн Хийморь өргөө ХХК, Ж.Надмид, С.Хандсүрэн, 2010 оны 467 дугаар захирамжийн П.Лхагвадорж, 2011 оны 87 дугаар захирамжийн Эбуба ХХК, Дивингстоне ХХК, 2011 оны 338 дугаар захирамжийн Ё.Хишигдэлгэр, Эс энд Эй трейд ХХК, 2012 оны 105 дугаар захирамжийн Т.Батжаргал, 2012 оны 199 дүгээр захирамжийн З.Батцэцэг, Нирун соник ХХК, 2012 оны 255 дугаар захирамжийн П.Мөнхгэрэл, 2012 оны 259 дүгээр захирамжийн Ч.Сэржмаа, 2012 оны 319 дүгээр захирамжийн Ж.Ядамсүрэн, 2012 оны 331 дүгээр захирамжийн Т.Мөнхзул, Т.Мөнхзул, 2012 оны 353 дугаар захирамжийн М.Бат-Очир, Г.Нямсүрэн, 2013 оны 85 дугаар захирамжийн Г.Бадмаанямбуу, Илт хэт ХХК, 2013 оны 150 дугаар захирамжийн С.Дэмбэрэлсүрэн, Өргөө хаус ХХК, 2013 оны 162 дугаар захирамжийн Оузи ХХК, 2013 оны 340 дүгээр захирамжийн Д.Батцэцэг, 2013 оны 377 дугаар захирамжийн Д.Оюунтунгалаг, 2013 оны 409 дүгээр захирамжийн Л.Болд,  2012  оны  217 дугаар захирамжийн  Н.Болдбаатар, Н.Мөнхзориг, Н.Уулсанаа,  нарт тус тус хамаарах заалтуудыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Газар эзэмших эрх нь баталгаажигдсан дээрхи иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, эрхийн актын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахыг дүүргийн Өмч, газрын харилцааны  алба /Э.Болорчулуун/-д даалгасугай.

 

   ЗАСАГ ДАРГА                                     М.ЧИНБОЛД

Захирамж

 

<< < 1 > >>