Захирамжид өөрчлөлт оруулах тухай

2014 оны 02 сарын 19 өдөр                        Дугаар А/35 

                  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29 дүгээр зүйлийн  29.2 дахь хэсэг, дүүргийн эдийн засаг нийгмийн 2014 оны зорилтын 2.1.4 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:  

 
  1. Нэн ядуу өрхүүдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх “Төгсөлтийн аргачлал” төслийг Дэлхийн зөн Монголд олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлсүгэй.
  2. Төслийг хэрэгжүүлэх  дүүргийн ажлын хэсгийг нэгдүгээр, хороодын ажлын хэсгийг хоёрдугаар, төсөл хэрэгжүүлэхээр сонгогдсон хороодыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  3. Үйл ажиллагааны төлөвлөгөөг гарган батлуулж,  хэрэгжилтийг улирал бүр дүүргийн ажлын хэсэгт тайлагнахыг хороодын ажлын хэсэгт,  захирамжийн биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг дүүргийн ажлын хэсэг /Н.Ганаа/-т тус тус үүрэг болгосугай.
  4. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2013 оны 393 дугаар захирамжийг хүчингүйд тооцсугай.

 

ЗАСАГ ДАРГА                                        М.ЧИНБОЛД

Захирамж

 

<< < 1 > >>