Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл байгуулах тухай

2014 оны 02 сарын 19 өдөр                        Дугаар А/37

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 07 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 
  1. Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журмыг дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах “Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.
  2. “Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл”- ийг удирдлагаар хангаж ажиллахыг  Дэд бүтэц, нийтийн аж ахуй хариуцсан орлогч /Ц.Төрхүү/-д даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 М.ЧИНБОЛД

Захирамж

 

<< < 1 > >>