Газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх, хугацааг сунгах, талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай

2014 оны 02 сарын 19 өдөр                       Дугаар А/39

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хавсралтад заагдсан нэр бүхий 3 аж ахуйн нэгжийн  газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлснийг нэгдүгээр хавсралтаар, 1 иргэний газар эзэмших эрхийн хугацааг сунгасныг   хоёрдугаар хавсралтаар,  4 аж ахуйн нэгжийн, 1 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчилж баталгаажуулсныг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэ захирамж гарсантай холбогдуулан нэгдүгээр хавсралтаар нэр шилжин баталгаажигдсан Дүүргийн Засаг даргын 2011 оны 87 дугаар захирамжийн Алтан тэвш жонон ХХК,  2012 оны 01 дүгээр захирамжийн Даян оргил ХХК, 2013 оны 85 дугаар захирамжийн Заабар ХХК, 2002 оны Б/46 дугаар захирамжийн Б.Галсанцэдэн, 2013 оны 377 дугаар захирамжийн Х.Батбаяр, 2008 оны 381 дүгээр тогтоолын Корей прайм ХХК нарт тус тус хамаарах заалтуудыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Газар эзэмших эрх нь баталгаажигдсан дээрх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, эрхийн актын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг дүүргийн Өмч, газрын харилцааны  алба /Э.Болорчулуун/-д даалгасугай.

 

                                    ЗАСАГ ДАРГА                                    М.ЧИНБОЛД                           

Захирамж

 

<< < 1 > >>