Ус  ашиглах  гэрээ  байгуулах, албан  тушаалтан томилох  тухай

2014 оны 02 сарын 19 өдөр                    Дугаар А/40

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь  хэсэг,  Байгалийн нөөц ашигласны төлбөрийн  тухай  хуулийн   23 дугаар  зүйлийн 23.1, 23.2, 23.3   дэх  хэсэг, Усны  тухай  хуулийн 28 дугаар зүйлийн 28.6,  29 дүгээр зүйлийн  29.1 дэх хэсгийг тус тус үндэслэн   ЗАХИРАМЖЛАХ  нь:

 

1. Дүүргийн нутаг дэвсгэрт байгалийн  нөөц  ашигласны  төлбөр  хураах  эрх  бүхий  албан тушаалтнаар  Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн байгаль орчин, ногоон  байгууламж  хариуцсан  мэргэжилтэн /Г.Цэрэндулам/ - г  томилсугай. 

2. Ус ашиглагч  аж  ахуй  нэгж,  байгууллагуудын  судалгааг  гаргаж,  мэдээллийн  сан  бүрдүүлэх, санг үндэслэн хоногт  50  шоо метр хүртэл ус ашиглагч аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулан ажиллахыг Дэд бүтэц тохижилтын хэлтэс  /Т.Сүхбаатар/-т үүрэг болгосугай.

3. Захирамжийн  хэрэгжилтийг  хангаж,  хууль  тогтоомжийн хүрээнд,   төлбөр  хураамжийг төсөвт  төвлөрүүлж, мэргэжлийн   удирдлагаар  хангаж,     биелэлтэд  хяналт  тавьж  ажиллахыг  Засаг даргын дэд бүтэц, нийтийн аж ахуй хариуцсан орлогч /Ц. Төрхүүд/-д   үүрэг  болгосугай.                            

 

 

     ЗАСАГ  ДАРГА                                      М.ЧИНБОЛД

Захирамж

 

<< < 1 > >>