Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд хийгдэх хөрөнгө  оруулалтын  ажлыг зохион байгуулах тухай

2014 оны 02 сарын 19 өдөр                      Дугаар А/41

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 6/8 дугаар тогтоол,  дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2014 оны А/09 дүгээр тогтоолыг  тус тус үндэслэн                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын жагсаалтад  өөрчлөлт оруулсныг тусган хавсралтаар баталсугай.

            2. Хөрөнгө оруулалтын ажлын зураг төсөв, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороодыг дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулан холбогдох хууль, журамд нийцүүлэн  зохион байгуулахыг  Худалдан авах ажиллагааны алба  /Х.Батхүү/ -д, техникийн нөхцөл авах болон бусад бэлтгэл ажлыг хангахыг Тамгын газрын Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс /Б.Баярмагнай/, Дэд бүтэц, тохижилтын хэлтэс /Т.Сүхбаатар/ нарт,  газрын асуудлыг шийдвэрлэн ажиллахыг  дүүргийн  Өмч, газрын  харилцааны алба /Э.Болорчулуун/-д, батлагдсан төсвийн хуваарийн дагуу ажлын гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын  Санхүү, төрийн сангийн хэлтэс /С.Болорцэцэг/-т, бий болсон хөрөнгийг дүүргийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтыг тухайн хороо, сууц өмчлөгчдийн холбоодод хариуцуулж, хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын  Аж ахуйн тасаг /Д. Пүрэвсүрэн/-т, ажлын явц үр дүнг олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан ажиллахыг Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба /У.Буянболор/-д тус тус даалгасугай.

            3. Хөрөнгө оруулалтын ажлын явц, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /С.Мөнхчулуун/-т үүрэг болгосугай.

            4. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан 2014 оны А/4 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

ЗАСАГ ДАРГА                                    М.ЧИНБОЛД

Захирамж

 

<< < 1 > >>