Дүүргийн эдийн засаг, нийгмийн 2014 оны  зорилтыг сурталчлах тухай 

2014 оны 02 сарын 21 өдөр                    Дугаар А/42

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Тус дүүргийн эдийн засаг нийгмийн 2014 оны зорилтыг иргэд, аж ахуйн нэгж байгууллагад сурталчлах зорилгоор цаг тооны бичиг гаргасугай.

2. Цаг тооны  бичгийг  хэвлүүлэх, тараах  ажилд   шаардагдах зардлыг Засаг даргын Тамгын газрын батлагдсан төсвөөс гаргахыг Тамгын газар /С.Мөнхчулуун/-т зөвшөөрсүгэй.

3. Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтыг сурталчлах ажлыг үр дүнтэй зохион байгуулж ажиллахыг Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс /Б.Баярмагнай/-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                    М.ЧИНБОЛД

Захирамж

 

<< < 1 > >>