Үнэлгээний хороо байгуулах

2014 оны 02 сарын 14 өдөр                           Дугаар А/43

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсгийг   үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

Тус дүүргийн 2013 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тус дүүргийн “Гэрэлтүүлгийн ажлын” зураг төсвийн зөвлөх үйлчилгээний тендерийг зохион байгуулахыг Худалдан авах ажиллагааны алба /Х.Батхүү/-д  зөвшөөрсүгэй.

Худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах үнэлгээний хороог доорх бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

Үнэлгээний хорооны дарга:                Б.Баярмагнай          Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга

Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга:      Ц.Чулуунцэцэг Худалдан авах ажиллагааны албаны худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн

Гишүүд:                                       С.Санжаажамц    Худалдан авах ажиллагааны албаны Цахилгааны инженер

Б.Лхагвабаатар     Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн  үндэсний болон дэд хөтөлбөр, орон нутгийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн

Ц.Нямтулга            Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилогдсон иргэн

Худалдан авах ажиллагааг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн ажиллахыг үнэлгээний хороо /Б.Баярмагнай/-т, Хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Эдийн засаг, Санхүү, төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч /Р.Дагва/ бий болсон хөрөнгийг холбогдох данс бүртгэлд тусган ажиллахыг Аж ахуйн тасаг /Д.Пүрэвсүрэн/-т тус тус үүрэг болгосугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                       М.ЧИНБОЛД

Захирамж

 

<< < 1 > >>