Дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтны шуурхай хуралдааны журмыг  шинэчлэн батлах  тухай

2014 оны 02 сарын 21 өдөр                         Дугаар А/44

                   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2  дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

                  1. Дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтнуудын “Шуурхай хуралдаан зохион байгуулах журам”-ыг хавсралтаар баталж  2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.  

                 2.  “Шуурхай зөвлөгөөн зохион байгуулах журам”-ын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /С.Мөнхчулуун/-т үүрэг болгосугай. 

                 3. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Дүүргийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 132 дугаар захирамжийг хүчингүйд тооцсугай. 

        

               ЗАСАГ ДАРГА                                     М.ЧИНБОЛД

Захирамж

 

<< < 1 > >>