Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай

2014 оны 02 сарын 21 өдөр                       Дугаар А/46

              Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, “Газрын тухай” хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалт, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3, 27.4, 27.5 дахь заалтуудыг  тус тус үндэслэн. ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Дүүргийн Өмч, газрын харилцааны албаны техникийн зөвлөлийн 2014 оны  01 дүгээр сарын 29-ний өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд хавсралтаар  674  иргэний газар эзэмших эрхийг шинээр баталгаажуулсугай.

2. Захирамжийн  хэрэгжилтэд хяналт тавьж   ажиллахыг  дүүргийн  Өмч, газрын харилцааны  алба  /Э.Болорчулуун /-д үүрэг болгосугай.

                           ЗАСАГ ДАРГА                                    М.ЧИНБОЛД

Захирамж

 

<< < 1 > >>