Хүүхдийн урлагийн их наадам  зохион байгуулах тухай

2014 оны 02 сарын 28 өдөр                         Дугаар А/51

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны                    239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны                     44 дүгээр тогтоолыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 
  1. Монгол улсын соёлын бодлогыг өсвөр үед хүргэх, Үндэсний болон дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, хүүхдийн сэдэвт уран бүтээлийн сан хөмрөгийг сэргээх, дуу хөгжмийн багш нарын мэдлэг, ур чадварыг сайжруулах, сурагчдын урлагийн боловсролыг дээшлүүлэх, авьяас чадварыг нь нээн хөгжүүлэх зорилгоор хүүхдийн урлагийн их наадмыг 2014 оны 03 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулсугай.
  2.  Уралдаан зохион байгуулах ажлын хэсгийг нэгдүгээр, удирдамжийг хоёрдугаар, шаардагдах зардлын төсвийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  3. Дээрх уралдаанд зарцуулагдах  2.800.000 /хоёр сая найман зуун мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газрын хөрөнгө оруулалт бусад сан хариуцсан нягтлан бодогч /Г.Отгонбаяр/-д зөвшөөрсүгэй.
  4. ЕБС-ийн сурагчдыг идэвхтэй оролцуулан өндөр түвшинд зохион байгуулахыг Боловсролын хэлтэс дарга /Н.Баяраа/ нарт тус тус  үүрэг болгосугай. 
  5. Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг танилцуулан ажиллахыг Ажлын хэсэг /Н.Ганаа/-т  даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                    М.ЧИНБОЛД

Захирамж

 

<< < 1 > >>