Үнэлгээний хороо байгуулах тухай

2014 оны 03 сарын 06 өдөр                        А/58

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэг, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 6/8 дугаар тогтоол, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны А/09 дугаар тогтоолуудыг  тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 
  1. Тус дүүргийн 2014 оны “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр” хийгдэх хавсралтад дурдсан ажлуудын зураг төсвийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Зөвлөх үйлчилгээний тендерийг зохион байгуулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар баталсугай.
  2. Гэрэлтүүлгийн багц ажлыг хоёрдугаар хавсралтаар, тохижилтын багц ажлыг гуравдугаар хавсралтаар, явган хүний зам, авто зам тэгшлэх, хороодын засварын ажлыг дөрөвдүгээр хавсралтаар, явган хүний гүүр, жишиг гудамж, хорооны байрны цэвэр усны шугамыг тавдугаар хавсралтаар,   усан сан, гүний худаг барих ажлыг зургаадугаар хавсралтаар, үйлчилгээний төв бүхий давхар авто зогсоол барих  ажлыг долоодугаар хавсралтаар  тус тус баталсугай.
  3. Худалдан авах ажиллагааг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж ажиллахыг үнэлгээний хороо /Х.Батхүү/-нд, Хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /С.Мөнхчулуун/-т, бий болсон хөрөнгийг холбогдох данс бүртгэлд тусган ажиллахыг Аж ахуйн тасаг /Д.Пүрэвсүрэн/-т тус тус үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                       М.ЧИНБОЛД

Захирамж

 

<< < 1 > >>