Үнэлгээний хороо байгуулах  тухай

2014 оны 03 сарын 06 өдөр                        А/59

 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсгийг   үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 
  1. Тус дүүрэгт 2014 онд Засаг даргын Тамгын газрын урсгал засварын зардлаар бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны 2 давхрын 3 өрөөний засварын ажлын зураг төсвийг боловсруулан, засварлах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
  2. Худалдан авах ажиллагааг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг Үнэлгээний хороо /Г.Ууганбаяр/-нд, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /С.Мөнхчулуун/-т, бий болсон хөрөнгийг холбогдох данс бүртгэлд тусган ажиллахыг Аж ахуйн тасаг /Д.Пүрэвсүрэн/-т тус тус үүрэг болгосугай.

                 ЗАСАГ ДАРГА                                       М.ЧИНБОЛД

Захирамж

 

<< < 1 > >>