Дүүргийн хэмжээнд 2014 онд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай

2014 оны 04 сарын 10 өдөр       Дугаар А/99                     

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.1.7 дахь заалт, Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.4, 8.4.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

  1. Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2014 онд бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг 2014 оны 4 дүгээр сарын 19, 5 дугаар сарын 24, 6 дугаар сарын 28, 10 дугаар сарын 18, 12 дугаар сарын 13-ны өдрүүдэд  зохион байгуулсугай. 
  2. Бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр,  их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж, хамтран оролцох байгууллага, тэдгээрийн хүлээх үүргийг хоёрдугаар, Засаг даргын Тамгын газрын хэлтсүүдийн хороодын цэвэрлэгээг  хариуцан, хяналт тавьж ажиллах хуваарийг гуравдугаар, их цэвэрлэгээ зохион байгуулах ажлын төлөвлөгөөг дөрөвдүгээр, төв гудамжнуудын авто зам дагуух нийтийн эзэмшлийн талбайн хог хаягдлыг цэвэрлэх хуваарийг тавдугаар  хавсралтаар тус тус  баталсугай.
  3. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг тухай бүрт нь авч, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Засаг даргын Хот байгуулалт, тохижилтын асуудал хариуцсан орлогч /Б.Батдорж/-д даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 М.ЧИНБОЛД

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

___ оны ___сарын __-ний өдрийн

___ -р захирамжийн нэгдүгээр хавсралт

Их цэвэрлэгээ зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн

Дарга              Т.Сүхбаатар                         Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга

Гишүүд            А.Пүрэвсүрэн                      Захиргаа хуулийн хэлтсийн дарга

                         С.Болорцэцэг                      Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга

                         Б.Баярмагнай                     Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга

                         Б.Оюунбилэг                        Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга

                         А.Баттулга                            Цэргийн штабын дарга

                         Г.Ууганбаяр                         Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга

                        С.Ганболд                            Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга

Нарийн бичгийн  дарга        Д.Хандбадам     Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн мэргэжилтэн

                                

                                                         Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

___ оны ___сарын __-ний өдрийн

___ -р захирамжийн хоёрдугаар хавсралт

Зохион байгуулж, хамтран оролцох байгууллага

            Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс, албадууд, хороод, хог хаягдлыг тээвэрлэгч байгууллагууд, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй  байгууллага, аж ахуйн нэгжүүд, Их дээд болон Ерөнхий боловсролын сургуулийн оюутан, сурагчид, Цэргийн ангиуд, СӨХ, иргэд оролцоно.

Зохион байгуулж, хамтран оролцох байгууллага, хүлээх үүрэг

 

 

Байгууллага

 

Хариуцах ажил

 

1

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар

Дүүргийн нутаг дэвсгэрт их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах, олон нийтэд сурталчилах, харъяа төр захиргааны болон үйлчилгээний бүх байгууллагуудыг цэвэрлэгээнд хамруулах

 

2

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтэс

Цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах, оролцогч байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах, цэвэрлэгээний дүн мэдээг нэгтгэж, Засаг даргын Хот байгуулалт, тохижилт хариуцсан орлогчид танилцуулах, мэдээг Улаанбаатар хотын ЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэст хүргүүлэх

 

3

Дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах алба

Цэвэрлэгээ зохион байгуулагдах талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулах, цэвэрлэгээний ажлын явц үр дүнгийн талаар ТВ, радиогоор олон нийтэд хүргэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрхэн сурталчилсан талаар дүүргийн ЗДТГ-ын Дэд бүтэц тохижилтын хэлтэст ирүүлэх

 

4

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс

Цэвэрлэгээнд оролцож байгаа БААН-үүдэд хяналт тавих, оролцоогүй байгууллагуудад мэдэгдэл, албан шаардлага хүргүүлэх, торгуулийн арга хэмжээ ногдуулах, үйл ажиллагааг түр хаах, согтууруулах ундаагаар үйлчилдэг БААН-үүдийн тусгай зөвшөөрлийг хураах зэрэг ажлыг зохион байгуулах ба мөн түдгэлзүүлэх саналыг холбогдох байгууллагад тавих.

Цэвэрлэгээний үеэр ажилласан мэдээг ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижилтын хэлтэст цэвэрлэгээ зохион байгуулсан өдрийн  16 цагт ирүүлэх

5

Дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс

Цэвэрлэгээний ажилд ажилгүй иргэдийг  оролцуулах талаар ажил зохион байгуулах

Цэвэрлэгээний үеэр ажилласан мэдээг ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижилтын хэлтэст цэвэрлэгээ зохион байгуулсан  өдрийн 16 цагт ирүүлэх

6

Дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс

Дүүргийн нутаг дэвсгэрийн төсөвт байгууллагуудыг  цэвэрлэгээнд татан оролцуулах

Цэвэрлэгээний үеэр ажилласан мэдээг ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижилтын хэлтэст цэвэрлэгээ зохион байгуулсан  өдрийн 16 цагт ирүүлэх

7

Цэргийн штаб

150, 013 дугаар цэргийн ангиуйн бие бүрэлдэхүүн  20 дугаар хороо,   0151, аврах тусгай ангийн бие бүрэлдэхүүнийг 1, 22 дугаар хороодын нутаг дэвсгэрийн гуу жалгыг цэвэрлэх ажилд татан оролцуулах

Цэвэрлэгээний үеэр ажилласан мэдээг ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижилтын хэлтэст цэвэрлэгээ зохион байгуулсан  өдрийн 16 цагт ирүүлэх

 

8

 

Хороод

Тухайн нутаг дэвсгэрийнхээ иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд цэвэрлэгээний талаар мэдээлэл хүргүүлэх, албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд олон нийтийг цэвэрлэгээнд өргөнөөр хамруулах, цэвэрлэж бөөгнүүлсэн хогийг түргэн шуурхай ачуулах, хог шатаахгүй байх тал дээр онцгой анхаарч, цэвэрлэгээний ажилд тогтмол хяналт тавьж ажиллах, тайлан мэдээг дүүргийн Дэд бүтэц, тохижилтын хэлтэст хугацаанд нь хүргүүлэх, дээрх байгууллагуудын үүрэг чиглэлээр шаардлагатай тохиолдолд шуурхай мэдээллээр хангах

Цэвэрлэгээний үеэр ажилласан мэдээг ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижилтын хэлтэст цэвэрлэгээ зохион байгуулсан  өдрийн 16 цагт ирүүлэх

 

9

Хог тээвэрлэгч байгууллагууд

Хариуцсан хороодын нутаг дэвсгэрт цэвэрлэгээнээс үүссэн хог хаягдлыг шуурхай цуглуулж тээвэрлэх, машин техникийг бэлэн байдалд байлгах

Их цэвэрлэгээ зохион байгуулах өдрийн хог хаягдлыг ачиж тээвэрлэх хуваарийг хийж ДБТХ-ийн даргаар батлуулах

 

10

СӨХ-ны салбар зөвлөл

СӨХ-дын захирлуудад цэвэрлэгээний талаар нэгдсэн мэдээлэл, чиглэл өгөх, удирдан зохион байгуулж ажиллах, СӨХ-доор хариуцсан байрных нь гадна орчин, орцны цэвэрлэгээг хийлгэх, иргэдэд цэвэрлэгээний талаар мэдээлэл хүргүүлэх, цэвэрлэгээнд татан оролцуулах, ажлын мэдээг хороодын Засаг дарга болон дүүргийн Дэд бүтэц, тохижилтын хэлтэст ирүүлэх

11

Халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс

29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Драгон автовокзал орчмын цэвэрлэгээг хийж мэдээг ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижилтын хэлтэст цэвэрлэгээ зохион байгуулсан өдрийн  16 цагт ирүүлэх

12

Нийгмийн даатгалын хэлтэс

Байгууллагынхаа орчмын цэвэрлэгээг хийж мэдээг ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижилтын хэлтэст цэвэрлэгээ зохион байгуулсан өдрийн  16 цагт ирүүлэх

13

Татварын хэлтэс

Дүүргийн өндөрлөг орчмын нутаг дэвсгэрийг цэвэрлэгээг хийж мэдээг ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижилтын хэлтэст цэвэрлэгээ зохион байгуулсан өдрийн  16 цагт ирүүлэх

Нийтийн их цэвэрлэгээний ажлын үндсэн чиглэл:

  1. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжүүдэд их цэвэрлэгээний талаар мэдээлэл хүргэх, цэвэрлэгээний ажилд бүрэн хамруулах ажлыг зохион байгуулах
  2. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 63 дугаар тогтоол, 2012 оны 61 дүгээр тогтоолоор батлагдсан “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын заалтуудыг хангуулж ажиллах
  3. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэрлийн болон цахилгааны шонгийн доор үүссэн хог, орон сууц, гэр хорооллын дунд, гуу жалганд үүсэж хуримтлагдсан хог хаягдалыг цэвэрлэж ачуулах
  4. Айл өрх болон байгууллага аж ахуйн нэгжийн хог хаягдлыг уртасгасан цагаар ачиж цуглуулах
  5. Орон сууцны орц, лифтэнд чийгтэй цэвэрлэгээ, байрны эргэн тойрны хог хаягдлын түүвэр цэвэрлэгээ хийж, орцны гэрэлтүүлгийг бүрэн асаах
  6. Дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй иргэдийг цэвэрлэгээнд татан оролцуулах
  7. Гэр хорооллын дундах гуу жалганд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэх ажилд цэргийн ангийн хугацаат цэрэг болон офицер, албан хаагчдыг татан оролцуулах
  8. Худалдаа үйлчилгээний төвүүдийг түр хугацаагаар хааж, түрээслэгч болон худалдааны төвийн ажилтнуудыг цэвэрлэгээнд хамруулах
  9. Цэвэрлэгээнд оролцоогүй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд хариуцлага тооцох /Шаардлагатай тохиолдолд зарим байгууллагын тусгай зөвшөөрлийг эргэж харах/
  10. Автозамыг цэвэрлэх, автобусны буудал, ТҮЦ-ний орчмыг цэвэрлэх
  11. Цэвэрлэх шаардлагатай гудамж талбайн зургийг авах бөгөөд цэвэрлэж харьцуулсан фото зургийг ирүүлэх

 

Цэвэрлэгээний ажилд хяналт тавих:

            Бүх нийтийн их цэвэрлэгээнд ажлын хэсгийн бүрэлдэхүүн хяналт тавьж ажиллана.

            Хяналт тавих ажлын хэсэг нь цэвэрлэгээний ажлын явц байдалтай газар дээр нь танилцаж, хог хаягдал шатаахгүй байх, тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулж буйд хяналт тавих, цэвэрлэгээнд оролцоогүй байгууллага, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар түдгэлзүүлэх, мэдэгдэх хуудас олгох, “Хог хаягдлын тухай” хуульд заасны дагуу торгууль тавих, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цэвэрлэгээнд  оролцоогүй талаар мэдээлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч ажиллана.

            Батлагдсан загварын дагуу мэдээг цэвэрлэгээ зохион байгуулсан өдрийн 16 цагаас өмнө дүүргийн Дэд бүтэц, тохижилтын хэлтэст ирүүлнэ.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

___ оны ___сарын __-ний өдрийн

___ -р захирамжийн гуравдугаар хавсралт

 

ХЭЛТСҮҮДИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ХЯНАЛТ ТАВИХ  ХУВААРЬ

 

Хэлтэс, албад

Хариуцах хороод

1

Захиргаа хуулийн хэлтэс А.Пүрэвсүрэн

Төвийн бүс 5, 6, 7, 18, 19, 23, 27,  29 дүгээр хороод, тухайн хорооны СӨХ-үүд

 

Нийгмийн хөгжлийн хэлтэс Б.Оюунбилэг

 

Толгойт бүс  2, 3, 4,  26, 32 дугаар хороод,  Төсөвт газрууд,

 

Худалдаа үйлчилгээний хэлтэс Г.Ууганбаяр

Өнөр бүс 12, 13, 14, 15, 16, 17 дугаар хороод,  тухайн хорооны СӨХ-д, Үйлдвэр, үйлчилгээний газрууд

2

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс Баярмагнай

30, 31 дүгээр хороо

4

Санхүү төрийн сангийн хэлтэс С.Болорцэцэг

Баянхошуу бүс 8, 9, 10, 11, 24, 25, 28 дугаар хороод

5

Цэргийн штаб А.Баттулга

1, 20, 22 дугаар хороод, Цэргийн ангиуд

6

Дэд бүтэц, тохижилтын хэлтэс Т.Сүхбаатар

Бүх хороод

7

Мэргэжлийн хяналтын хэлтэс С.Ганболд

Бүх хороодод хяналтын улсын байцаагч ажиллуулах

 

 

 

 

  • Захиргаа хуулийн хэлтсийн мэргэжилтэн Т.Бат-Оргил /утас: 99092875/, Сэлэнгэ /утас: 96662524/ бүх хороодод цэвэрлэгээ зарлах,  мэдээ ирүүлэх ажлыг зохион байгуулах
  • Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн мэргэжилтэн Д.Хандбадам /утас: 70173213, 98965388, msj хаяг obsuh_2013shd/, Л.Батнасан утас: 95959508, bluvsantseren/ мэдээ авах, тээвэрлэгч байгууллагуудтай холбоотой ажиллах

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

___ оны ___сарын __-ний өдрийн

___ -р захирамжийн дөрөвдүгээр  хавсралт

 

ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

 

 

 

Хийгдэх ажил

 

Хугацаа

Зохион байгуулах газар

Хариуцах албан тушаалтан

1

2014 онд хийгдэх их цэвэрлэгээ зохион байгуулах төлөвлөгөө гарган нутаг дэвсгэрийн нийт байгууллага, аж ахуйн нэгж, хороодод мэдээлэл хүргэх

4 дүгээр сарын 10

Хороодын нутаг дэвсгэрт

Бүс хариуцсан хэлтсийн дарга нар, хороод хариуцсан ажилтнууд

2

Дүүргийн нутаг дэвсгэрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд орчиндоо хог хаягдлын цэвэрлэгээг хийлгэж дүнг нэгтгэж ирүүлэх

Их цэвэрлэгээ хийгдэх өдрүүдэд

Байгууллагын орчиндоо

Бүс хариуцсан хэлтсийн дарга нар, хороод хариуцсан ажилтнууд

3

Дүүргийн төсөвт байгууллагууд орчныхоо хог хаягдлын цэвэрлэгээг хийлгэж дүнг нэгтгэж ирүүлэх

Их цэвэрлэгээ хийгдэх өдрүүдэд

Байгууллагын орчиндоо

Нийгмийн хөгжлийн  хэлтэс Б.Оюунбилэг

4

Хороод иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаа нийтийн их цэвэрлэгээнд гаргаж байгууллагын орчин, хашаа, гудамжны хог хаягдлыг цэвэрлүүлэн тээвэрлүүлэх

Их цэвэрлэгээ хийгдэх өдрүүдэд

Хорооны нутаг дэвсгэртээ

Бүс хариуцсан хэлтсийн дарга нар, хороодын Засаг дарга нар, ЗДТГ-ын хороо хариуцсан ажилтнууд

5

Сууц өмчлөгчдийн холбоод нийтийн эзэмшлийн зам талбай, орчныг цэвэрлэх, орц шат, хонгилоо цэвэрлэх, орцны гэрэлтүүлгийг бүрэн болгох

Их цэвэрлэгээ хийгдэх өдрүүдэд

Орон сууцны хороололд

Бүс хариуцсан хэлтсийн дарга нар, хороодын засаг дарга нар, СӨХ-дийн захирлууд

6

Орон сууцны хорооллын граж, контейнерын ар, зай завсрын цэвэрлэгээг хийлгэх

Их цэвэрлэгээ хийгдэх өдрүүдэд

Орон сууцны хороололд

Бүс хариуцсан хэлтсийн дарга нар, хороодын Засаг дарга нар, “ТЦҮ”ОНӨААТҮГ Мөнхцэцэг

7

Хороодын хог хаягдлыг хуваарь, захиалгын дагуу тээвэрлэх, нэмэгдэл машин техник, бригад гаргаж хороодын үүсмэл цэгийн хог хаягдлыг тээвэрлэх ажлыг зохион байгуулах

Их цэвэрлэгээ хийгдэх өдрүүдэд

Хороо бүрт

Дэд бүтэц тохижилтын хэлтсийн дарга Т.Сүхбаатар, ТҮТөв С.Мөнхбат, “ТЦҮ”ОНӨААТҮГ Д.Мөнхцэцэг, НҮТ Сарантуяа

8

Хийгдэж байгаа ажлын явцын талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр иргэд, айл өрх, аж ахуйн нэгжид сурталчилах

Их цэвэрлэгээ хийгдэх өдрүүдэд

ЗДТГазар

Захиргаа хуулийн хэлтэс А.Пүрэвсүрэн, ХМОНХА

9

Цэвэрлэгээний мэдээ авч нэгтгэх

Их цэвэрлэгээ хийгдэх өдрүүдэд

ЗДТГазар

Дэд бүтэц тохижилтын хэлтэс Д.Хандбадам, Л.Батнасан

10

Хийсэн ажлын явц, тоо хэмжээ, мэдээг нэгтгэн гаргаж хот, дүүргийн холбогдох удирдлагад танилцуулах

Их цэвэрлэгээ хийгдэх өдрүүдэд

ЗДТГазар

Дэд бүтэц тохижилтын хэлтэс Д.Хандбадам

11

Бүх нийтийн их цэвэрлэгээнд оролцоогүй буюу хангалтгүй ажилласан байгууллага, аж ахуйн нэгжид шалгалт хийж арга хэмжээ авах

Их цэвэрлэгээ хийгдэх өдрүүдэд

ЗДТГазар

Дэд бүтэц тохижилтын хэлтэс Т.Сүхбаатар, ХҮХ Г.Ууганбаяр, МХХ С.Ганболд

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

___ оны ___сарын __-ний өдрийн

___ -р захирамжийн тавдугаар хавсралт

 

ТӨВ ГУДАМЖНУУДЫН АВТО ЗАМ ДАГУУХ НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН

ТАЛБАЙГ 2014 ОНЫ ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ҮЕЭР

ЦЭВЭРЛЭХ ХУВААРЬ

 

Д/д

Цэвэрлэх зам, талбайн нэр

Цэвэрлэгээг хариуцан хийх сургууль

Хүний тоо

 

Хяналт тавьж зохион

байгуулах хэлтэс,

албан тушаалтан

1

Саппорогийн уулзвараас 2-р үйлчилгээний төвийн автобусны буудлын ТҮЦ хүртэл авто замаас орон сууцны байрны хоорондох талбай

“Ирээдүй” Цогцолбор сургуулийн

36-р сургууль

 

80

ХҮХ-ийн дарга Г.Ууганбаяр

2

2-р үйлчилгээний төвийн автобусны буудлын ТҮЦ-ээс 3-р үйлчилгээний төвийн авто зогсоол  хүртэл авто замаас орон сууцны байрны хоорондох талбай

“Ирээдүй” Цогцолбор сургуулийн

86-р сургууль

100

 

ХҮХ-ийн дарга Г.Ууганбаяр

3

3-р үйлчилгээний төвийн авто зогсоолоос 32-р байрны хос гүүр  хүртэл авто замаас орон сууцны байрны хоорондох талбай

“Ирээдүй” Цогцолбор сургуулийн

81-р сургууль

80

 

ХҮХ-ийн дарга Г.Ууганбаяр

4

32-р байрны хойгуур эргэдэг уулзвараас Барилгачин  гудамжны авто замын уулзвар   хүртэл авто замын хоёр талын хоорондох талбай /1-р хорооллын хойгуур/

“Монос” дээд сургууль

50

 

ХҮХ-ийн дарга Г.Ууганбаяр

5

Барилгачин  гудамжны авто замын уулзвараас  Залуус гудамжны авто замын уулзвар хүртэл авто замын хоёр талын хоорондох талбай /1-р хорооллын хойгуур/

“Ирээдүй” Цогцолбор сургуулийн

82-р сургууль

100

ХҮХ-ийн дарга Г.Ууганбаяр

6

Залуус гудамжны авто замын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэл авто замын хоёр талын хоорондох талбай /1-р хорооллын хойгуур/

Ач АУ-ны  дээд сургууль

40

ХҮХ-ийн дарга Г.Ууганбаяр

7

Залуус гудамжны авто замын хоёр талын  талбайн хог хаягдал цэвэрлэх

“Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ”     ОНӨААТҮГ

25

ХҮХ-ийн дарга Г.Ууганбаяр

8

Барилгачин гудамжны авто замын хоёр талын  талбайн хог хаягдал цэвэрлэх

“Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ”     ОНӨААТҮГ

15

ХҮХ-ийн дарга Г.Ууганбаяр

9

32-р байрны хос гүүрнээс ҮЭ-ийн гудамжны авто замын уулзвар   хүртэл авто замаас орон сууцны байрны хоорондох талбай

62-р сургууль

100

ЗХХ-ийн дарга
А.Пүрэвсүрэн

10

ҮЭ-ийн гудамжны авто замын уулзвараас Толгойт хойгуур эргэдэг авто замын уулзвар    хүртэл  авто замын хоёр талын  талбай

“Мандах бүртгэл” дээд сургууль

50

ЗХХ-ийн дарга
А.Пүрэвсүрэн

11

Толгойт хойгуур эргэдэг авто замын уулзвараас  ХМК-ийн эцсийн буудал   хүртэл  авто замын хоёр талын  талбай

9-р сургууль

100

ЗХХ-ийн дарга
А.Пүрэвсүрэн

12

Нэгдсэн эмнэлэгийн автобусны буудлаас СХД-ийн ЗДТГ хүртэл авто замын хоёр талын  талбай

“Чингис-Соосо” дээд сургууль

50

ЗХХ-ийн дарга
А.Пүрэвсүрэн

13

Таван шарын авто постоос “Мах импекс” ХХК-ийн харуулын байр хүртэл авто замын хоёр талын  талбай

12-р сургууль

100

 

НХХ-ийн дарга
Б.Оюунбилэг

14

 “Мах импекс” ХХК-ийн  уулзвараас Нефть хангамжийн газрын төмөр замын гарам хүртэл авто замын хоёр талын  талбай

Барилгын технологийн коллеж

40

 

НХХ-ийн дарга
Б.Оюунбилэг

15

 Нефть хангамжийн газрын төмөр замын гарамнаас Толгойтын хуучин эцсийн буудал хүртэл авто замын хоёр талын  талбай

42-р сургууль

80

 

НХХ-ийн дарга
Б.Оюунбилэг

16

Толгойтын хуучин эцсийн буудлаас Нэгдсэн эмнэлэгийн автобусны буудал хүртэл авто замын хоёр талын  талбай

65-р сургууль

80

 

НХХ-ийн дарга
Б.Оюунбилэг

17

НХГ-ын төмөр замын гарамнаас 106-р сургууль хүртэл /Орбитын зам/

106-р сургууль

60

 

СТСХ-ийн дарга С.Болорцэцэг

18

Толгойтын  авто замын уулзвараас Цэнхэр дэлгүүрийн  автобусны буудал хүртэл авто замын хоёр талын  талбай

107-р сургууль

60

 

НХХ-ийн дарга
Б.Оюунбилэг

19

ХМК-ийн уулзвараас Зүүн салааны авто пост   хүртэл  авто замын хоёр талын  талбай

67-р сургууль

80

СТСХ-ийн дарга
С.Болорцэцэг

20

Зүүн салааны авто постын уулзвараас Баянхошууны шинэ эцэс   хүртэл  авто замын хоёр талын  талбай

76-р сургууль

100

СТСХ-ийн дарга
С.Болорцэцэг

21

Зүүн салааны авто постын уулзвараас Зүүн салааны шинэ эцэс   хүртэл  авто замын хоёр талын  талбай

104-р сургууль

60

СТСХ-ийн дарга
С.Болорцэцэг

22

Жанцан хүнсний дэлгүүрийн уулзвараас Хөтөлийн авто пост   хүртэл  авто замын хоёр талын  талбай

105-р сургууль

80

СТСХ-ийн дарга
С.Болорцэцэг

23

Орбитын уулзвараас Мах экспо хүртэл

122-р сургууль

50

Цэргийн штабын дарга хур А.Баттулга

24

Орбитын уулзвараас Тахилтын эцэс

123-р сургууль

50

Цэргийн штабын дарга  хур А.Баттулга

         

 

Дүн

 

1630

 

 

  Сонгинохайрхан дүүргийн  … дугаар хорооны их цэвэрлэгээний мэдээ  
  2014 оны   -р сарын    -ны өдөр
Үзүүлэлт Хэмжих нэгж Тоо хэмжээ
1 Цэвэрлэгээнээс гарсан хогны хэмжээ тонн  
2 Цэвэрлэгээ хийсэн нийт талбай м.кв  
3 Хогны машины рейс тоо  
4. Цэвэрлэгээнд оролцсон байгууллагын тоо тоо  
4.1 Төрийн /Дүүрэг, хороо, эмнэлэг, цагдаа гэх мэт/ тоо  
4.2 Бизнесийн /үйлдвэр, зах, худалдааны төв, дэлгүүр, ТҮЦ, үсчин, баар, цайны газар г.м/ тоо  
4.3 Ерөнхий боловсролын сургууль тоо  
4.4 Их дээд сургууль тоо  
4.5 Цэцэрлэг тоо  
4.6 СӨХ тоо  
4.7 Бусад    
5. Цэвэрлэгээнд оролцсон хүний тоо хүн  
5.1 Төрийн /Дүүрэг, хороо, эмнэлэг, цагдаа гэх мэт/ хүн  
5.2 Бизнесийн /үйлдвэр, зах, худалдааны төв, дэлгүүр, ТҮЦ, үсчин, баар, цайны газар г.м/ хүн  
5.3 Ерөнхий боловсролын сургууль хүн  
5.4 Их дээд сургууль хүн  
5.5 Цэцэрлэг хүн  
5.6 СӨХ хүн  
5.7 Бусад иргэд    
6. Дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс мэдэгдэх хуудас болон торгууль тавьсан байгууллага, аж ахуйн нэгжийн тоо тоо  
6.1 Мэдэгдэх хуудас олгосон тоо  
6.2 Торгуулийн арга хэмжээ авсан тоо  
7. Торгуулийн хэмжээ төг  

 

Захирамж

 

<< < 1 > >>