Дүүргийн нутаг дэвсгэрийн нийт байгууллага, аж ахуйн  нэгжийн удирдлагад

2014 оны 04 сарын 10 өдөр             Дугаар  04

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “л” заалтыг удирдлага болгон дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, алба, хороод, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад энэхүү албан даалгаврыг хэрэгжүүлэн ажиллахыг  даалгаж байна.

 

 

  1. 2014 оны тохижилт, бүтээн байгуулалтын ажил, 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын  хүрээнд нийслэл, дүүргийн соёлжилтыг сайжруулан ажилтан, иргэдийнхээ ая тухтай амьдрах таатай орчин бүрдүүлэх зорилгоор танай байгууллага үйл ажиллагаа явуулдаг байрныхаа орчны нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээг тогтмол хийх, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлээ сайжруулах, барилгын фасад, байгууллагын хаяг, гадна мэдээллийн самбарыг шинэчлэх ажлуудын нэгдсэн төлөвлөгөө гарган 05 дугаар сарын 01-ний дотор Дэд бүтэц, тохижилтын хэлтэст ирүүлж, хэрэгжилтийг хангах ажил зохион байгуулах. 
  2. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 63 дугаар тогтоол, 2012 оны 61 дүгээр тогтоолоор  батлагдсан “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар Албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ыг  хэрэгжүүлж, Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтэстэй “Тохижилт, цэвэрлэгээний гэрээ” байгуулан хамтран ажиллах.
  3. Нийслэл, дүүргийн тохижилт, соёлжилтыг сайжруулан иргэдийнхээ ая тухтай амьдрах таатай орчин бүрдүүлэх зорилгоор байгуулага бүр орчныхоо 50 м  нийтийн эзэмшлийн зам талбайд мод бут тарьж, зүлэгжүүлэлт хийх, цэцгийн  мандал байгуулж ногоон байгууламжийн тохилог орчинг бий болгох
  4. Нийслэл хот үүсч байгуулагдсаны 375 жилийн ой угтаж  тохижилт, соёлжилтыг сайжруулан иргэдийнхээ ая тухтай амьдрах таатай орчин бүрдүүлэх зорилгоор байгуулага бүр орчныхоо 50 м  нийтийн эзэмшлийн зам талбайд мод бут тарьж, зүлэгжүүлэн, ногоон байгууламжтай тохилог орчинг бий болгож, дүүргийн Засаг даргын санаачилгаар хэрэгжүүлэх “Хотын соёл” төслийг нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллага нийт иргэд эрүүл аюулгүй орчин бүрдүүлж, сайхан хот, дүүргийг цогцлоон байгуулах их үйлс болгон өрнүүлэн ажиллах.
  5. Энэхүү албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажилласан талаарх байгууллага , аж ахуйн нэгжүүдийн тайлан мэдээг 2014 оны 10 дугаар сарын 01-нд нэгтгэн гаргаж, албан даалгаврын биелэлтэнд хяналт тавьж, үйлчилгээ эрхлэх болон тусгай зөвшөөрөл олгох, ажлын байрны дүгнэлт гаргах, тэргүүний байгууллага хамт олон шалгаруулах  үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт болгон үр дүнг тооцож ажиллахыг  Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтэс  / Т.Сүхбаатар/, Худалдаа үйлчилгээний хэлтэс / Г.Ууганбаяр/,  Мэргэжлийн хяналтын хэлтэс / С.Ганболд/ нарт тус тус үүрэг болгосугай.

 

                            ЗАСАГ ДАРГА                                     М.ЧИНБОЛД       

Захирамж

 

<< < 1 > >>