Хаврын бүсийн “Дүнжингарав 2014”  Уралдааны үеэр худалдаа, үйлчилгээ  гаргах тухай

2014 оны 04 дүгээр сарын 10 өдөр                           Дугаар А/100

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Тус дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдах Хаврын бүсийн “Дүнжингарав 2014” уралдааны  хүрээнд гарч болзошгүй гоц халдварт өвчин, хүнсний хордлогоос урьдчилан сэргийлэх, хүнсний эрүүл ахуй, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын хэлтэс  /С.Ганболд/-т даалгасугай.

2. Худалдаа, нийтийн хоолны үйлчилгээг зохион байгуулах ажлыг Худалдаа, үйлчилгээний хэлтэс /Г.Ууганбаяр/-т үүрэг болгосугай.

3.Шаардагдах зардал 300.000 /гурван зуун мянган/ төгрөгийн санхүүжилтийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Засаг даргын нөөц хөрөнгө бусад сан хариуцсан нягтлан бодогч /Г.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

 

ЗАСАГ ДАРГА                                      М.ЧИНБОЛД

                                                            Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

                                                               2014 оны 04 дугаар сарын 10-ний

                                                                   өдрийн А/100  тоот захирамжийн хавсралт

ХАВРЫН БҮСИЙН “ДҮНЖИНГАРАВ 2014 УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖИЛТАЙ ХОЛБОГДОН ГАРАХ ЗАРДЛЫН ТӨСӨВ

Зардлын утга

Тоо хэмжээ

НБ Үнэ

Бүгд үнэ

Хянасан нь

1

Шатахууны үнэ

2 өдөр / өдөрт 150 км/

35 л х2 өдөр 1660 төг

 

116200

 

2

 Хоолны зардал

/МХХ, ХҮХ-ийн

 мэргэжилтэн/

 

 5 хүн х 2 өдөр 

 

 

15000

 

150000

 

3

Ажлын бэлтгэл / утас, шон хийх мод, метр,бээлий

 

 

 

 

30000

 

 

 

Дүн

 

 

 

296.200

   

 

 

Захирамж

 

<< < 1 > >>