Гадаадад томилон ажиллуулах тухай

2014 оны 04 сарын 10 өдөр                            Дугаар А/103

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Сангийн сайдын 2011 оны 188 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын А/153 тоот захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 
  1. Солонгосын   Үндэсний Зээлийн Нэгдсэн Холбооноос зохион байгуулж байгаа “Туршлага дэлгэрүүлэх хөтөлбөр”-т оролцуулахаар тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуун, Боловсролын хэлтсийн дарга М.Баяраа нарыг 2014 оны 04 дүгээр сарын 21-нээс 24-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсад томилон ажиллуулсугай.  
  2. Албан томилогдолтод  шаардагдах зардлыг тооцоог хавсралтаар баталсугай.
  3. Албан томилолтод шаардагдах 4.806.600 / дөрвөн сая найман зуун зургаан мянга зургаан зуун/ төгрөгийг Засаг даргын Тамгын газрын Гадаад томилолтын зардлаас гаргахыг Тамгын газрын нягтлан бодогч /В.Янжиндулам/-д зөвшөөрсүгэй.
  4. Албан томилолтын үр дүнгийн тайлан, авч хэрэгжүүлэх, санал дүгнэлтээ ирснээс хойш 7 хоногийн дотор Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанд хүргүүлэхийг Боловсролын хэлтэс /М.Баяраа/-т үүрэг болгосугай.  

ЗАСАГ ДАРГА                                       М.ЧИНБОЛД 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг Даргын

..... оны ..... дугаар сарын ..... өдрийн

 ..... дугаар захирамжийн .... дугаар хавсралт

д/д

Зардлын утга

Тоо хэмжээ

Нэг бүрийн үнэ

Бүгд

1

Онгоцны тийз

2 хүн

980.000₮

1.960.000₮

2

Зочид буудал

2 хүн 4 хоног

150$*2

533.736₮

600$*2

2.134.944₮

3

Хоолны зардал

2 хүн 4 хоног

50$*2

177.912₮

200$*2

711.648₮

 

Нийт

 

4.806.592₮

Ам долларыг 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн албан ханш 1779.12 төгрөгөөр бодов.

 

Захирамж

 

<< < 1 > >>