Үнэлгээний хороо байгуулах  тухай

2014 оны 04 дүгээр сарын 14 өдөр                             Дугаар А/105

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэг, 2014 оны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн А/09 дүгээр тогтоол, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/41 дүгээр захирамжийг тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 
  1. Тус дүүрэгт 2014 онд “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгөөр  “Хорооны тохижилт, иргэний танхим, чийрэгжүүлэлтийн танхимд техник тоног төхөөрөмж” худалдан авах ажиллагааг батлагдсан төсвийн хүрээнд зохион байгуулж гүйцэтгэгчийг  сонгон шалгаруулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, ажлын жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай
  2. Худалдан авах ажиллагааг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг Үнэлгээний хороо /Б.Баярмагнай/-д, Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс /С.Болорцэцэг/-т,  хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын Газар /С.Мөнхчулуун/-т, бий болсон хөрөнгийг холбогдох данс бүртгэлд тусган ажиллахыг Аж ахуйн тасаг /Д.Пүрэвсүрэн/-т тус тус үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                       М.ЧИНБОЛД 

Сонгинохайрхан дүүргийн Засаг Даргын

..... оны ..... дугаар сарын ..... өдрийн

 ..... дугаар захирамжийн .... дүгээр хавсралт

ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

Үнэлгээний хорооны дарга:       Б.Баярмагнай       Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга

Гишүүд:            А.Цэндсүрэн       Аж ахуйн тасаг нярав

А.Дулмаа             Аж ахуйн тасаг тооцооны нягтлан бодогч

Д.Хишигбаатар      Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилогдсон иргэн

Үнэлгээний хорооны
нарийн бичгийн дарга:    Ж.Бат-Эрдэнэ       Худалдан авах ажиллагааны албаны сургалт, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн

Сонгинохайрхан дүүргийн Засаг Даргын

..... оны ..... дугаар сарын ..... өдрийн

 ..... дугаар захирамжийн .... дугаар хавсралт

д/д

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил, хэмжээ

Батлагдсан төсөв /сая, төгрөг/

1

Хорооны тохижилт узель, мэдээллийн самбар, техник хэрэгсэл, хорооны байран дээр узел - 1 ш, 36-р гудамжинд самбар - 36 ш /8 дугаар хороонд/

           20,0 

1

Урсдаг зар/ 28-р хорооны цогцолбор байр/

          10,0 

1

Иргэний танхимд техник хэрэгсэл, урсдаг зар /13-р хороонд 800м2/

           15,0 

1

Иргэний танхим тохижуулах /техник хэрэгсэл / /2-р хороонд/

           8,0 

1

Иргэний танхимд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж / 11-р хороо/

           10,0 

1

Иргэний танхимд техник хэрэгсэл /16-р хороо/

           8,5 

1

Иргэний танхимд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж / 20-р хороо/

           10,0 

1

Иргэний танхимд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж / 25-р хороо/

           10,0 

1

Иргэний танхимд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж / 30-р хороо/

           8,2 

1

Иргэний танхим / тоног төхөөрөмж, хяналтын камер/ /24 -р хороо/

           10,4 

4

Чийрэгжүүлэлтийн танхимд техник хэрэгсэл авах /4 дүгээр хороо/

           10,0 

4

Чийрэгжүүлэлтийн танхим тохижуулах /31-р хороо/

           10,0 

 

Нийт

        130,1 

Захирамж

 

<< < 1 > >>