Үнэлгээний хороо байгуулах  тухай

2014 оны 04 дүгээр сарын 14 өдөр                            Дугаар А/106

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэг, 71 зүйлийн 71.2 дах хэсэг, 2014 оны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн А/09 дүгээр тогтоол, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/41 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

  1. Тус дүүрэгт 2014 онд “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгөөр  “Олон нийтийн оролцоотой” худалдан авах ажиллагааг батлагдсан төсвийн хүрээнд зохион байгуулж гүйцэтгэгчийг  сонгон шалгаруулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, ажлын жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай
  2. Худалдан авах ажиллагааг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг Үнэлгээний хороо /Б.Оюунбилэг/-д, Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс /С.Болорцэцэг/-т, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын Газар /С.Мөнхчулуун/-т, бий болсон хөрөнгийг холбогдох данс бүртгэлд тусган ажиллахыг Аж ахуйн тасаг /Д.Пүрэвсүрэн/-т тус тус үүрэг болгосугай.

 

 ЗАСАГ ДАРГА                                       М.ЧИНБОЛД 

Сонгинохайрхан дүүргийн Засаг Даргын

..... оны ..... дугаар сарын ..... өдрийн

 ..... дугаар захирамжийн .... дүгээр хавсралт

ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

Үнэлгээний хорооны дарга:  Б.Оюунбилэг       Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга

Гишүүд:                                       Д.Жаргалмандах        Худалдан авах ажиллагааны албаны барилгын инженер

Б.Лхагвабаатар         Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн үндэсний болон дэд хөтөлбөр, орон нутгийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн

А.Батсайхан         Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн ЗГ, Нийслэл дүүргийн ЗД-ын үйл ажиллагааны хөтөлбөр, ЭЗНЗ хариуцсан ахлах мэргэжилтэн

Б.Баттөгс       Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилогдсон иргэн

Д.Хишигбаатар       Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилогдсон иргэн

Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга:      Ц.Чулуунцэцэг        Худалдан авах ажиллагааны албаны худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн

Сонгинохайрхан дүүргийн Засаг Даргын

..... оны ..... дугаар сарын ..... өдрийн

 ..... дугаар захирамжийн .... дүгээр хавсралт

 

д/д

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил, хэмжээ

Батлагдсан төсөв /сая, төгрөг/

1

Үерийн ус тогтдог гудамжны авто замыг тэгшилж янзлах /3 дугаар хороо, Баганаран 22-31 дүгээр гудамж/

         16,1 

2

Үерийн ус тогтдог гудамжны авто замыг тэгшилж янзлах /3 дугаар хороо, Баганаран 32-40 дүгээр гудамж/

         15,0 

3

Явган хүний зам /5 дугаар хороо, Баянголын 8-р  гудамж

         20,0 

4

Явган хүний зам /9 дүгээр хороо, шаталсан зам / Малчины 1,2-р гудамж /

         15,0 

5

Явган хүний зам /10 дугаар хороо, Баянхошууны эцсийн буудлаас, Зүүн Баян Уулын 18-р гудамжны үзүүр хүртэл/

         20,0 

6

Хорооны цогцолбор байрны гадна талын тохижилт /25 дугаар хороо/

         20,0 

7

Хорооны байрны гадна, дотор талын тохижилт, авто машины зогсоол /30 дугаар хороо/

         20,0 

8

Сагсан бөмбөгийн талбай  /Торон хашаа барих,  резин хавтантай/ 20 дугаар хороо, Шинэ цэргийн хотхоны   73-р байрны баруун талд/

         20,0 

 

Нийт

     146,1 

 

Захирамж

 

<< < 1 > >>