Үнэлгээний хороо байгуулах  тухай

2014 оны 04 дүгээр сарын 14 өдөр                        Дугаар А/107

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэг, 2014 оны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн А/09 дүгээр тогтоол, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/41 дүгээр захирамжийг тус тус    үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 
  1. Тус дүүрэгт 2014 онд “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгөөр  “Хороодод хийх гэрэлтүүлгийн” ажлын худалдан авах ажиллагааг батлагдсан төсвийн хүрээнд зохион байгуулж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, ажлын жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай..
  2. Худалдан авах ажиллагааг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг Үнэлгээний хороо /Б.Батдорж/-д, Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс /С.Болорцэцэг/-т, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын Газар /С.Мөнхчулуун/-т, бий болсон хөрөнгийг холбогдох данс бүртгэлд тусган ажиллахыг Аж ахуйн тасаг /Д.Пүрэвсүрэн/-т тус тус үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                       М.ЧИНБОЛД 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг Даргын

..... оны ..... дугаар сарын ..... өдрийн

 ..... дугаар захирамжийн .... дүгээр хавсралт

ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

Үнэлгээний хорооны дарга:  Б.Батдорж

Хот байгуулалт, тохижилтын асуудал хариуцсан орлогч

Гишүүд:                                      Санжаажамц

Худалдан авах ажиллагааны албаны цахилгааны инженер

А.Цэндсүрэн

Засаг даргын Тамгын газрын нярав

Ц.Нямтулга

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилогдсон иргэн

Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга:     Ц.Чулуунцэцэг            Худалдан авах ажиллагааны албаны худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн

Сонгинохайрхан дүүргийн Засаг Даргын

..... оны ..... дугаар сарын ..... өдрийн

..... дугаар захирамжийн .... дугаар хавсралт

д/д

Төсөл арга хэмжээний нэр, хүчин чадал байршил, хэмжээ

Батлагдсан төсөв

/сая.төгрөг/

1

Гэрэлтүүлэг /3-р хороо, Баганаран 23-28-р гудамж/

78,4

2

Гэрэлтүүлэг /5-р хороо, Баянголын 18-22-р гудамж/

90,9

3

Гэрэлтүүлэг /6-р хороо, Тоосгоны 21, 22-р гудамж/

54,0

4

Гэрэлтүүлэг /25-р хороо, Хайрханы 9-р гудамж

30,7

5

Гэрэлтүүлэг/25-р хороо, Одонтын 12-р гудамж,/

26,9

6

Гэрэлтүүлэг /30-р хороо, Хилчин 8,9-р гудамж, Хамба 5,6,8-р гудамж

14,7

7

Гэрэлтүүлэг /30-р хороо, Хилчин 8,9-р гудамж, Хамба 5,6,8-р гудамж

35,3

8

Гэрэлтүүлэг /1 дүгээр хороо   Толгойтын  93-96-р гудамж/

61,6

9

Гэрэлтүүлэг /1 дүгээр хороо Толгойтын  38-40, 51,52 -р гудамж

104,8

10

Гэрэлтүүлэг /7 дугаар хороо, Баянхошууны 32-р гудамж, Овоотын 1-р гудамж, булгийн 3 дугаар гудамж /

59,8

11

Гэрэлтүүлэг /8 дугаар хороо,   Баянцагаан 1-3-р гудамж 

61,3

12

Гэрэлтүүлэг /24 дүгээр хороо, Зээлийн 1, 2-р хэсгийн гудамж/

45,0

 

Нийт

663,4

 

Захирамж

 

<< < 1 > >>