Үнэлгээний хороо байгуулах  тухай

2014 оны 04 дүгээр сарын 14 өдөр                          Дугаар А/108

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэг, 2014 оны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн А/09 дүгээр тогтоол, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/41 дүгээр захирамжийг тус тус    үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 
  1. Тус дүүрэгт 2014 онд “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгөөр  “Хороодод усан сан, гүний худаг барих, хорооны цогцолборыг цэвэр усны шугамтай холбох” ажлын худалдан авах ажиллагааг батлагдсан төсвийн хүрээнд зохион байгуулж гүйцэтгэгчийг  сонгон шалгаруулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, ажлын жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Худалдан авах ажиллагааг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг Үнэлгээний хороо /Н.Ганаа/-д, Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс /С.Болорцэцэг/-т,  Хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын Газар /С.Мөнхчулуун/-т, бий болсон хөрөнгийг холбогдох данс бүртгэлд тусган ажиллахыг Аж ахуйн тасаг /Д.Пүрэвсүрэн/-т тус тус үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                       М.ЧИНБОЛД 

Сонгинохайрхан дүүргийн Засаг Даргын

..... оны ..... дугаар сарын ..... өдрийн

 ..... дугаар захирамжийн ...... дүгээр хавсралт

ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

Үнэлгээний хорооны дарга:  Н.Ганаа

Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч

Гишүүд:                                       Д.Жаргалмандах

Худалдан авах ажиллагааны албаны барилгын инженер

А.Батсайхан

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн ЗГ, Нийслэл дүүргийн ЗД-ын үйл ажиллагааны хөтөлбөр, ЭЗНЗ хариуцсан ахлах мэргэжилтэн

О.Доржсүрэн

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилогдсон иргэн

Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга:  А.Айнур       Худалдан авах ажиллагааны албаны худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн

Сонгинохайрхан дүүргийн Засаг Даргын

..... оны ..... дугаар сарын ..... өдрийн

 ..... дугаар захирамжийн ...... дугаар хавсралт

д/д

Төсөл арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил, хэмжээ

Батлагдсан төсөв /сая.төгрөг/

1

Усан сан /7-р хороо, Баянхошууны 11-р гудамж/

43,0

2

Усан сан /7-р хороо, Мон лааны 2-р гудамж/

43,0

3

Усан сан /7-р хороо, Баянхошуу 29-р гудамж/

43,0

4

Усан сан /22-р хороо, Хилчин 71-р гудамж 10 тоотын ард/

43,0

5

Усан сан /22-р хороо, Тахилтын 2-р гудамж,  110 тоотын харалдаа урд/

43,0

6

Усан сан /23-р хороо, Хангайн 4-р гудамж/

43,0

7

Усан сан /24-р хороо, Зээлийн 17-р гудамж/

43,0

8

Усан сан /25-р хороо, Хайрхан 9-р гудамж 82 тоот/

43,0

9

Усан сан /25-р хороо, Хайрхан 13-р гудамж 46 тоотын хажууд/

43,0

10

Усан сан /31-р Алтайн 5-р гудамж 366 тоот/

43,0

11

Гүний худаг /24-р хороо, Шороотын ам/

25,0

12

Гүний худаг /32-р хороо, Баруун туруу 2-р гудамжны 19 тоотын дэргэд/

30,0

13

Хорооны цогцолборыг цэвэр усны шугамтай холбох /28-р хороо/

20,0

14

Гүний худаг засварлах /31-р хороо, Хайрханы 8-р гудамжны 272 тоотын зүүн талд

11,8

 

Нийт

516,8

 

Захирамж

 

<< < 1 > >>