Үнэлгээний хороо байгуулах  тухай

2014 оны 04 дүгээр сарын 14 өдөр                         Дугаар А/109

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэг, 2014 оны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн А/09 дүгээр тогтоол, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/41 дүгээр захирамжийг тус тус    үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 
  1. Тус дүүрэгт 2014 онд “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгөөр  “Хороодын тохижилт, авто зам засварын” ажлын худалдан авах ажиллагааг батлагдсан төсвийн хүрээнд зохион байгуулж гүйцэтгэгчийг  сонгон шалгаруулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, ажлын жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Худалдан авах ажиллагааг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг Үнэлгээний хороо /Б.Баярмагнай/-д, Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс /С.Болорцэцэг/-т, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын Газар /С.Мөнхчулуун/-т, бий болсон хөрөнгийг холбогдох данс бүртгэлд тусган ажиллахыг Аж ахуйн тасаг /Д.Пүрэвсүрэн/-т тус тус үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                       М.ЧИНБОЛД 

Сонгинохайрхан дүүргийн Засаг Даргын

..... оны ..... дугаар сарын ..... өдрийн

.... дугаар захирамжийн ..... дугаар хавсралт

ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

Үнэлгээний хорооны дарга:  Б.Баярмагнай

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга

Гишүүд:                                       Д.Жаргалмандах

Худалдан авах ажиллагааны албаны барилгын инженер

Б.Лхагвабаатар

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн үндэсний болон дэд хөтөлбөр, орон нутгийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн

Д.Хишигбаатар

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилогдсон иргэн

Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга:   А.Айнур      Худалдан авах ажиллагааны албаны худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн

Сонгинохайрхан дүүргийн Засаг Даргын

..... оны ..... дугаар сарын ..... өдрийн

 ..... дугаар захирамжийн ... дугаар хавсралт

д/д

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил, хэмжээ

Батлагдсан төсөв /сая, төгрөг/

1

Бичил цэцэрлэг /гэрэлтүүлэг сүүдрэвчтэй /15 дугаар хороо 20 дугаар байрны хажууд/

56,3

2

Тоглоомын талбай /резин хавтантай,сүүдрэвчтэй/ /14 дүгээр хороо, 12,13–р байр/

52,7

3

Тоглоомын талбай /Гадна талаараа хайстай, хүүхдийн иж бүрэн тоглоом/ /17 дугаар хороо,  32-р байрны ард/

50,3

4

Тоглоомын талбай /29 дугаар хороо, 23 дугаар байр  Эв эрдэнэ дэлгүүийн зүүн талд/

51,2

5

Сагсан бөмбөгийн талбай байгуулах /28 дугаар хороо,1-р хорооллоос дээш өгсдөг зам/

44,2

6

Гэр хорооллын дундах автомашины  зам засах /31 дүгээр хороо, Алтай, Дунд наран, Хайрхан  гудамж/

80,0

7

Явган хүний зам /9 дүгээр хороо Малчны 1,2 дугаар гудамж

36,6

8

Явган хүний зам /19 дүгээр  хороо, 8а, 8в, 8-58, 73, 7а байрны орчим, 1-48, Эрчим хүчний 30 айлаас 8в хүртэл/

55,9

9

Явган хүний гүүр /31-р хороо, Налуугийн гудамж/

15,0

10

Явган хүний гүүр /21 дүгээр хороо, Хорооны төвд/ 

15,0

11

Явган хүний гүүр /21 дүгээр хороо, Хорооны төвд

15,0

12

Явган хүний гүүр-1 / төмөр/ /22 дугаар хороо, Хилчин 51,71-р гудамжны дунд  жалга 15м*2м/ 

15,0

13

Явган хүний гүүр-2 /төмөр/  /22 дугаар хороо,Тахилтын 1, 24-р гудамжны хооронд 142 тоотын харалдаа/  
 

15,0

14

Явган хүний гүүр-3 төмөр /22 дугаар хороо, Тахилтын автобусны эцсийн буудлын баруун талд/

15,0

15

Явган хүний гүүр /24 дүгээр хороо, Зээлийн 29-30 -р гудамжны хооронд/

15,0

16

Явган хүний гүүр /24 дүгээр хороо, Зээлийн 11-12-р гудамжны хооронд/

15,0

17

Явган хүний гүүр /24 дүгээр хороо, Зээлийн 34-36-р гудамжны хооронд/

15,0

18

Явган хүний зам, гүүр /26 дугаар хороо, Мандал овоо 38, 39-р гудамж/

25,0

19

Замын тэмдэг тэмдэглэгээ /хурд сааруулагч,явган хүний гарцын тэмдэглэгээ/, 32-р хороо, Эмээлт, баруун туруу,бордоо

10,3

 

Нийт

597,5

 

Захирамж

 

<< < 1 > >>