Үнэлгээний хороо байгуулах  тухай

2014 оны 04 дүгээр сарын 14 өдөр                      Дугаар А/110

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэг, 2014 оны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн А/09 дүгээр тогтоол, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/41 дүгээр захирамжийг тус тус    үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

  1. Тус дүүрэгт 2014 онд “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгөөр  “Хороодод хийх гэрэлтүүлгийн” ажлын худалдан авах ажиллагааг батлагдсан төсвийн хүрээнд зохион байгуулж гүйцэтгэгчийг  сонгон шалгаруулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, ажлын жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Худалдан авах ажиллагааг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг Үнэлгээний хороо /Р.Дагва/-д, Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс /С.Болорцэцэг/-т, хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын Газар /С.Мөнхчулуун/-т, бий болсон хөрөнгийг холбогдох данс бүртгэлд тусган ажиллахыг Аж ахуйн тасаг /Д.Пүрэвсүрэн/-т тус тус үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                       М.ЧИНБОЛД 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг Даргын

..... оны ..... дугаар сарын ..... өдрийн

 ..... дугаар захирамжийн .... дүгээр хавсралт

 

ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

Үнэлгээний хорооны дарга:   Р.Дагва

Эдийн засаг, санхүү төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч

Гишүүд:                                      С.Санжаажамц

Худалдан авах ажиллагааны албаны цахилгааны инженер

А.Батсайхан

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн ЗГ, Нийслэл дүүргийн ЗД-ын үйл ажиллагааны хөтөлбөр, ЭЗНЗ хариуцсан ахлах мэргэжилтэн

Д.Пүрэвсүрэн

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилогдсон иргэн

Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга:    А.Айнур      Худалдан авах ажиллагааны албаны худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн

Сонгинохайрхан дүүргийн Засаг Даргын

..... оны ..... дугаар сарын ..... өдрийн

 ..... дугаар захирамжийн .... дугаар хавсралт

д/д

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил, хэмжээ

Батлагдсан төсөв /сая, төгрөг/

1

Гэрэлтүүлэг 9 Малчны 1, 2-р гудамж

36,0

2

Гэрэлтүүлэг /11-р хороо, Амины орон сууцны 3, 4-р хэсэг/

125,1

3

Гэрэлтүүлэг /21 -р хороо, Цагдаагийн хэсгээс нүүрний гудамж хүртэл/

23,3

4

Гэрэлтүүлэг /23 дугаар хороо,  64-67-р гудамж, 70-р гудамж/

96,4

5

Гэрэлтүүлэг /26 Мандал овоо 1-4-р гудамж/

74,2

6

Гэрэлтүүлэг /4-р хороо, Их нарангийн 12, 13-р гудамж/

57,5

7

Гэрэлтүүлэг /10-р хороо,  Зүүнбаян-Уулын 27, 32-р гудамж/

68,1

8

Гэрэлтүүлэг /10 дугаар хороо, Зүүнбаян-Уул 28, 29, 30-р гудамж/

93,7

9

Гэрэлтүүлэг /16-р хороо, Нийтийн эзэмшлийн зам талбайд

            34,2

10

Гэрэлтүүлэг /22-р хороо, Хилчин 59-62, 68-р гудамж/ 

73,9

11

Гэрэлтүүлэг /28-р хороо,Хөтлийн 1-8-р гудамж

20,0

 

Нийт

702,4

 

Захирамж

 

<< < 1 > >>