Үнэлгээний хороо байгуулах  тухай

2014 оны 04 дүгээр сарын 14 өдөр                     Дугаар А/111

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэг, 2014 оны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн А/09 дүгээр тогтоол, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/41 дүгээр захирамжийг тус тус    үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

  1. Тус дүүрэгт 2014 онд “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгөөр  “Хороодын тохижилтын” ажлын худалдан авах ажиллагааг батлагдсан төсвийн хүрээнд зохион байгуулж гүйцэтгэгчийг  сонгон шалгаруулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, ажлын жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Худалдан авах ажиллагааг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг Үнэлгээний хороо /Х.Батхүү/-т, Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс /С.Болорцэцэг/-т, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын Газар /С.Мөнхчулуун/-т, бий болсон хөрөнгийг холбогдох данс бүртгэлд тусган ажиллахыг Аж ахуйн тасаг /Д.Пүрэвсүрэн/-т тус тус үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                   М.ЧИНБОЛД 

Сонгинохайрхан дүүргийн Засаг Даргын

..... оны ..... дугаар сарын ..... өдрийн

 ..... дугаар захирамжийн .... дүгээр хавсралт

ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

Үнэлгээний хорооны дарга:  Х.Батхүү

Худалдан авах ажиллагааны албаны дарга

Гишүүд:                                       Г.Ууганбаяр

Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга

Д.Жаргалмандах

Худалдан авах ажиллагааны албаны барилгын инженер

Б.Лхагвабаатар

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн үндэсний болон дэд хөтөлбөр, орон нутгийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн

А.Цэндсүрэн

Засаг даргын Тамгын газрын нярав

Ц.Нямтулга

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилогдсон иргэн

Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга:   Ц.Чулуунцэцэг       Худалдан авах ажиллагааны албаны худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн

Сонгинохайрхан дүүргийн Засаг Даргын

..... оны ..... дугаар сарын ..... өдрийн

 ..... дугаар захирамжийн .... дүгээр хавсралт

д/д

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил, хэмжээ

Батлагдсан төсөв /сая, төгрөг/

1

Бичил цэцэрлэг /гэрэлтүүлэгтэй / /2 дугаар хороо, Орбит 15-р гудамжны  баруун тал, 47-р гудамжны зүүн тал, хуучин хогийн цэг орчим/

34,0

2

Тоглоомын талбай байгуулах / Хүүхдийн иж бүрэн тоглоом, 3 дугаар хороо, Баганаран 19-р гудамж/

30,0

3

Спорт  талбай /Сагсан бөмбөгийн талбай засварлах, гар бөмбөгийн талбай байгуулах / 12 дүгаар хороо, 1-р  байрны урд/

46,1

4

Байрын гадна тал тохижуулах /Зүлэгжүүлэх, мод тарих, хайс хийх / /19 дүгээр хороо, 8в байрны урд/

40,0

5

Тоглоомын талбайд тоглоом байрлуулах /16 дугаар хороо, 27-р байрны хойт талд, 28-р байрны хажуу талд

42,4

6

Спорт талбай /Гүйлтийн зам, техник хэрэгсэл, резин хавтан, торон хашаа / 18 дугаар хороо, 79-р цэцэрлэгийн зүүн талд

70,3

7

Тоглоомын талбай /20 дугаар хороо, Нефт баазын 2 дугаар 27 байрны урд/

41,6

8

Хорооны гадна талын тохижилт /13 дугаар хороо, 8, 9, 10, 11-р байр/

36,6

9

Хорооны байрны гадна  тохижилт /27 дугаар хороо

23,3

10

Явган хүний зам /27 дугаар хороо,35а, 35б байр, Агарын 1,2-р гудамж

35,0

11

Явган хүний зам /30 дугаар хороо, Хилчин хотхон А хэсгийн 1 дүгээр гудамжнаас хороо хүртэл/

25,0

12

Нийтийн эзэмшлийн зам талбай засах /нарийн гудамны авто машины замыг засварлах, явган хүний зам тавих/ /8 дугаар хороо, Зүүн баянцагаан 7-19 тоотын ард, Нуурын 1-р гудамж, Нуурын 2-р гудамж/

50,0

13

Авто зам засах /23 дугаар хороо,1-р хорооллоос дээш өгсдөг зам/

50,0

14

Явган хүний гүүр /9-р хороо
Малчны 1-р гудамж

20,0

15

Явган хүний гүүр /9-р хороо, Малчны 2-р гудамж

20,0

16

Явган хүний гүүр /10 дугаар хороо,  Зүүн баян уулын 8,9-р гудамжны жалга

25,0

 

Нийт

589,3

 

Захирамж

 

<< < 1 > >>