Үнэлгээний хороо байгуулах  тухай

2014 оны 04 дүгээр сарын 14 өдөр                     Дугаар А/112

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэг, 2014 оны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн А/09 дүгээр тогтоол, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын  А/41 дүгээр захирамжийг тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

  1. Тус дүүрэгт 2014 онд “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгөөр  “Хороодод усан сах, гүний худаг, Жишиг гудамж тохижуулах” ажлын худалдан авах ажиллагааг батлагдсан төсвийн хүрээнд зохион байгуулж гүйцэтгэгчийг  сонгон шалгаруулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, ажлын жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Худалдан авах ажиллагааг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг Үнэлгээний хороо /Ц.Төрхүү/-д, Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар Санхүү төрийн сангийн хэлтэс /С.Болорцэцэг/-т, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын Газар /С.Мөнхчулуун/-т, бий болсон хөрөнгийг холбогдох данс бүртгэлд тусган ажиллахыг Аж ахуйн тасаг /Д.Пүрэвсүрэн/-т тус тус үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                       М.ЧИНБОЛД 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг Даргын

..... оны ..... дугаар сарын ..... өдрийн

 ..... дугаар захирамжийн .... дүгээр хавсралт

ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

Үнэлгээний хорооны дарга:  Ц.Төрхүү

Дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч

Гишүүд:                                      Г.Ууганбаяр

Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга

Д.Жаргалмандах

Худалдан авах ажиллагааны албаны барилгын инженер

П.Бат

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилогдсон иргэн

Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга: Ж.Бат-Эрдэнэ

Худалдан авах ажиллагааны албаны сургалт тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн

Сонгинохайрхан дүүргийн Засаг Даргын

..... оны ..... дугаар сарын ..... өдрийн

 ..... дугаар захирамжийн .... дүгээр хавсралт

д/д

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил, хэмжээ

Батлагдсан төсөв /сая, төгрөг/

1

Усан сан /1-р хороо,Толгойтын 99-100-р гудамж/

43,0

2

Усан сан /1-р хороо, Толгойтын 123-124-р гудамж/

43,0

3

Усан сан /2-р хороо, Орбитын 76-55а тоотын ард/

43,0

4

Усан сан /2-р хороо, Орбитын 72-28 тоотын урд/

43,0

5

Усан сан /2-р хороо, Орбитын 29-31-р гудамжны заагт/

43,0

6

Усан сан /4-р хороо, Цэргийн ангийн байр/

43,0

7

Усан сан /6-р хороо,Тоосгоны 24б гудамж /амгалан дэлгүүрийн урд

43,0

8

Усан сан /26-р хороо, Мандал овоо 9-р гудамж 29 тоотын дэргэд/

43,0

9

Усан сан /26-р хороо, Мандал овоо 31,35-р гудамж/

43,0

10

Гүний худаг /24-р хороо, Зээлийн 3-р гудамж

25,0

11

Гүний худаг/25-р хороо, 170 -р цэцэрлэг

30,0

12

Гүний худаг /21 дүгээр хороо, Төмөр замын 335-р гарам 1 ш/

20,5

13

Гүний худаг /21 дүгээр хороо, Төмөр замын 361-р гарам 1 ш/

20,5

14

3-р хороо, Жишиг гудамж тохижуулах /явган хүний зам,хогийн сав,мэдээллийн самбар,гэрэлтүүлэг хашааны хаалга жигдрүүлэх, Баганарангийн 43, 44, 45-р гудамж

90,0

 

Нийт

572.0

 

Захирамж

 

<< < 1 > >>